Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 12 сар 30
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк орон даяар 10 мянга гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан нийт 45 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлэн ажиллаж байна.
Төрийн банк жил бүр картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “Шилдэг КҮБ” уралдаан зарлан шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 200 гаруй байгууллага шалгарч Улаанбаатар хот болон орон нутгийн шилдэгийн шилдэг КҮБ-уудаа шагнан урамшууллаа.
Урамшуулалт аянд Төрийн банкны ПОС, Мобайл ПОС төхөөрөмж ашигладаг Улаанбаатар хот болон Орон нутгийн нийт Картаар үйлчлэгч байгууллагууд 2014 оны 10-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд оролцож “хамгийн их орлого төвлөрүүлсэн” болон “хамгийн их гүйлгээ хийсэн” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.
Төрийн банк цахим банкны үйлчилгээ, картын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлэн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр зорьж ажилладаг төдийгүй 2023-2024 онд эрүүл амьдралын дадал, хэвшлийг дэмжих “Эрүүл иргэн” виза карт болон өдөр тутмын төлбөр тооцооны шийдэл “Т кредит” картуудыг шинээр зах зээлд нэвтрүүлээд байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.