ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү өчигдѳр

ХӨСҮТ Мэс заслын тасгаа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байна. Тодруулбал, өмнө нь Сүрьеэгийн клиникийн дөрөвдүгээр давхарт стандартын бус өрөөнд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол одоо ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэсэгт мэс заслын боолт, мэс заслын эмчийн үзлэгийн хэсэг, мэс заслын ажилбарын хэсгийг шинээр тохижуулжээ.

ХӨСҮТ-ийн Мэс заслын тасгийн эмч нар жилдээ 600-800 орчим мэс засал хийдэг байна.

Үүнд:

  • Цээжний хөндийн мэс засал
  • Нуруу нугасны мэс засал
  • Булчирхайн мэс засал
  • Үений мэс засал
  • Хэвлийн мэс засал
  • Яаралтай мэс заслууд багтана.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх