Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
өчигдѳр
Нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд "Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл машин мөргөж жолооч нь ухаангүй болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Үүнийг шалгахад 22 настай эрэгтэй Т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тогтоогдсон байна. Жолоочоос согтолт болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зүйл илрээгүй аж. Ослыг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.