Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Засгийн газрыг огцруулах жагсаалын ард П.Цагаан түүний хүү байгаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2025 01 сар 07 ・ 1
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ачит-Ихт" компанийг үүсгэн байгуулагч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох саналыг прокуророос гаргаж, Шүүх саналыг хүлээн авч, хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Энэ талаарх мэдээллийг би албан ёсоор аваагүй байна. Шүүхтэй холбоотой асуудлыг би удаа дараа ярьж байсан. Харамсалтай нь, гүйцэтгэх засаглал шүүх засаглалын ажилд оролцоод байна гэдэг шүүмжлэл бий. Одоо шүүхийн байгаа байдлыг харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "Сахал" Эрдэнэбилэг тэргүүтэй Ц.Элбэгдоржтой хамаарал бүхий хүмүүст шүүх үйлчилдэггүй. "Эрдэнэтийн 49 хувь"-тай холбоотой асуудал Дээд шүүх дээр очоод унадаг байдал 10 гаруй жил үргэлжиллээ. Би үүнийг ярихгүй байж болно. Гэтэл бодит байдал ийм байна. Саяын асуудал бол ойлгомжтой.
 
Нэгдүгээрт, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хэлцэлтэй холбоотой. Хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр гуравдахь этгээд оролцуулахгүй байхаар гэрээ хийгээд УИХ-аар хэлэлцэл байгуулах эхний баримт бичиг батлагдсан. Ц.Элбэгдоржийн сонирхол бол Тавантолгойг авах байсан. 2013 онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс очиж, Хятадын талд Тавантолгойг өгье гэдэг санал өөрсдөө тавьсан байдаг юм. Ингээд хоёр улсын Засгийн газар, төрийн өмчит компани шууд гэрээ хийж болдоггүй юм гэдэг асуудал тавьсан. Гэтэл Монголын тал заавал аж ахуйн нэгжийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын аж ахуйн нэгжүүд орно. Хятадын талд 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурсан. Ингээд төмөр замаа 17, 17,17,49 хувиар буюу Тавантолгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр гарын үсэг зурсан. Ингээд энэ баримт бичгээ устгасан. Би Шанхайд очих үеэрээ "Чайна энержи"-гийэ удирдлагуудтай уулзаад энэ баримт бичгийн талаар сурлаа. Надад энэ баримт бичгийг өгсөн. Би үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Тиймээс ямар ч эсэргүүцэлгүй УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Нэгдүгээрт, 2003 оноос эхлээд Тавантолгой компанийг 100 хувь бизнес модель болгож авах гэж байгаа хэсэг бүлэг хүний эрхийг маш их зөрчиж байгаа юм.
 
Хоёрдугаарт, төмөр замыг барьчихвал Тавантолгой компанийг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж боддог компанийн эрх ашиг зөрчигдөх гээд байгаа юм. Гуравдугаарт, нүүрсний сонсголд дурдагдаж байсан нүүрс тээврийн 10 гаруй компанийн эрх яригдана. Төмөр зам баригдчихвал нүүрсээ машинаар зөөх нь утгагүй болно. Төмөр замын хэлэлцээрийг хийсэн цагаас эхлээд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Тэднийг П.Цагаан түүний хүү санхүүжүүлж байгаа. Мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалын санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компани тэдний ард бий. Ц.Элбэгдоржийн гаднын нөхдүүдтэй хийсэн 2014 оны хэлцэл үнэнд гүйцэгдэж байгаа. Тиймээс гаднаас ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ерөнхий шүүгч Б.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийг хүмүүс. Тиймээс эзэндээ үйлчлэх гэж байна.
 
Хоёрдугаарт, Баялагийн сантай холбоотой. Эрдэнэтийн 49 хувь иргэдийнх болох учраас энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц рүү өгөх гэж байгаа. Энэ хуулийг хамгаалахгүй бол ийм хувилдаан явна. Үүнд эзэндээ үйлчилж байгаа шүүгч нар оролцно" гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2025 01 сар 07/

    Итгэмээргүй юм хийцгээж байж. Хэлэх ч үг олдохгүй юм. Бүгдийг нь нотлоод цаазлах хэрэгтэй!

    Хариулах