Спорт
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2 цагийн өмнө
МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар хоёрдугаар сарын 15-ны өдөр "АСА Арена"-д болох Аваргын бүс хамгаалах тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.
МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар:
-Би бокс тоглоод 16 жил болсон байна. Мэргэжлийн бокс тоглоод хоёр жил болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард WBA холбооны төвийн бүсийн бүсний эзэн болж байна. Энэ бүсийг авах гэж хоёр жил хөдөлмөрлөсөн. Энэ бүсээ авсандаа маш их баяртай байгаа. Ингэснээр мэргэжлийн боксын карьертаа нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Миний бүсээ хамгаалах 12 дахь тулаан хоёрдугаар сард болно. Би 61.2 кг биш дээд жиндээ тоглохоор болсон. Өрсөлдөгч болох 2-3 тамирчин маань бараг хожигдол байхгүй гэхэд болно. Дэлхийн чансааны топ 15-т багтдаг тамирчид. WBA холбооны Ерөнхийлөгч Монголд ирнэ. Майк тайсонг бид зурагтаар үздэг байсан. Ийм тоглолтыг Монголын ард түмэндээ харуулахыг зорьж байгаа. Би Монголдоо анх удаа тулалдах гэж байна. Ард түмэнтэйгээ 12 дахь ялалтаа хуваалцмаар байна. Би их хичээж байгаа. Нөгөөдөр би буцаад Америк явна. Би хоёрдугаар сарын 10-нд буцаж ирнэ.
Миний дараагийн тулаан тавдугаар сард товлогдсон. Хэрэв би энэ удаа хожвол дэлхийн аваргын төлөө тоглох боломж нээгдэнэ. Би ямар ч хожигдолгүй байх ёстой.
Гадаад улсад тулаан хийхээр Монголчуудын уухай дутдаг. Бид нар чинь гадаад хэл мэдэхгүй. Гадаадад тулалдахаар, монгол ах эгч нар дандаа ирж дэмждэг. Монголынхоо төрийн далбааг мандуулсан хүмүүсийг харахаар огшдог. Гадны орны тамирчинг ялахын тулд би хичээдэг. Эх орондоо тулалдаж байгаагийн давуу тал нь гэвэл би дошин дээрээ байна. 16 жил хөлсөө дуслуулж энэ спортод амьдралаа зориулсан. Эх орондоо хийх гэж байгаа тулаандаа заавал ялна гэв.
Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр уг тоглолтод МУГТ, мэргэжлийн боксчин Н.Төгсцогт Э.Цэндбаатарын өмнөх тоглолтод тулалдахаар болсон гэдгийг зарлав.
Энэ талаар Э.Цэндбаатар "Н.Төгсөө ахтайгаа яриад "Таны эргэж ирэх цаг болсон" гээд уг тоглолтод оролцохыг гуйсан. Миний бүсээ хамгаалах тоглолтон дээр Н.Төгсцогт ах миний урдах тулааныг хийхээр болсон. Түүний хувьд эх орныхо нэрийг мандуулж явсан алдартай
Алдах бүрт нь хүмүүс зэмлэдэг ч амжилтыг нь бүгд хамт хуваалцдаг. Төгсөө ахын эргэн ирэлтийг Монголын ард түмэн халуун дулаанаар угтаж аваасай.
Тэр хүн бэлтгэлээ хангаад явж байгаа. Хүч нь яг хэвээрээ байгаа. Монголын далбааг дэлхийн давцанд гаргасан тамирчид Монголдоо анх удаа тоглох гэж байна. Тулаан гэж юу байдаг вэ гэдгийг харуулна" гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.