“MNS ISO 9001:2016 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ”-ЫН БАТЛАМЖ ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү уржигдар

Нийслэлийн Соёл, урлагийн газар нь 2023 оноос эхлэн байгууллагын үйл ажиллагаа, соёлыг үе шаттайгаар шинэчлэн хөгжүүлж, өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ХАНГАХ НИЙГМИЙН БОДЛОГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА”-г чанарын менежментийн тогтолцооны стандартын дагуу нэвтрүүлснийг батламжлах олон улсын зэрэглэл бүхий батламж “ГЭРЧИЛГЭЭ”-г газрын дарга Э.Цэнд-Аюуш гардаж авлаа.

​​​​​​​

Уг стандартыг үйл ажиллагаандаа баримталж хэвшсэнээр Нийслэлийн иргэдэд соёл, урлагаар үйлчлэх үндсэн чиг үүргийг хэрэглэгч төвтэй, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, албан хаагчид, харилцагч байгууллага, иргэдийн манлайлал, оролцоо, сэтгэл ханамжийг бүрдүүлэхээс гадна олон улс, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажилласан хамт олон, зөвлөх баг бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх