Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
өчигдѳр

Хотын дарга Х.Нямбаатарын танилцуулснаар, 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй уялдуулан зах худалдааны төвүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ.
Нарантуул захыг Туулын хурдны замын баруун хэсэг, Туул голын хойд хэсэгт шилжүүлэх бөгөөд одоогийн газарт нь орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Дэлхийн жишгээр хурдны замын орц, гарц дээр худалдааны төвүүд байрладаг. Манай улс шиг суурьшлын бүсэд худалдааны томоохон төвүүд байрладаг орон ховор” хэмээн онцлов.
Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр баруун талд авто худалдааны төв, барилгын материалын зах, зүүн талд худалдааны төв байрших юм. Нийслэл 3 жилийн дотор хурдны замаа барьж дуусгахаар төлөвлөж буй тул энэ хугацаанд Нарантуул захыг нүүлгэн байгуулна.

100 айлыг шат дараатайгаар нүүлгэнэ
Холбогдох албаны хүний мэдээлснээр, суурьшлын бүсэд газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа 100 айлын агуулах, үйлдвэр, барилгын материалын худалдаачдыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, шинэ барилгын төв болон Сонсголонгийн Барилгачин худалдааны төв рүү шат дараатай нүүлгэхээр төлөвлөжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.