Автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙ хязгаарлалт БААСАН гарагт үйлчилэхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 12 цагийн өмнө

Сар шинийн баяын өмнөх өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн.

Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байв. Тиймээс энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан юм.

Тэгвэл дээрх зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусаж, маргааш буюу битүүний өдөр энгийн үед мөрдөгддөг журмын дагуу маргааш 0, 5-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

Мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Өөрөөр хэлбэл, сар шинийн баярын өдрүүдэд буюу 3 дугаар 1-нээс 5-ны өдрийг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх