Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
9 цагийн өмнө

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.
Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн 6 сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэе.
- 2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай:
- 114.612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
- 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Аравдугаар сард орон нутгийн дугаартай:
- 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
- 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай:
- 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
- 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай:
- 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
- 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- 2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай:
- 135.640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
- 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай:
- 58.993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
- 71.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.