Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 25
Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор Ашигт малтмалын тухай хуулийн дагуу өнгөрсөн оны 9-р сарын 24-нөөс олгох байсан ч түр хугацаагаар хойшилсон. Тэгвэл энэ ажи өнөөдрөөс ажил хэрэг болж байна.
Хайгуулын лицензийг олгосноор Монгол улсад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо байгааг салбарын мэргэжилтэн мэдэгдэж байсан. АМГ-аас 31.09 га газарт хайгуулын лиценз олгохдоо сонгон шалгаруулалтаар 10.15 сая га буюу 6.49 хувь, өргөдлөөр 20.94 сая га буюу 13.39 хувьд тусгай зөвшөөрөл олгох юм байна. Зөвшөөрлийг Ашигт малтмалын газрааас өдөрт нь гаргаж өгч байгаа ажээ.
2010 оноос хойш хориглоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ удаад төрөөс зөвхөн заасан талбайд буюу нийт газар нутгийн 19.88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай нь хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.88 хувь буюу 31.09 га болж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.