Ахмадууд Модон Морин жилийн уй гашуу, хямралыг Төрийн өндөрлөгийн 10 үеэр зассан идээтэй холбож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 25

    10929198_703466229771343_2424116313200542135_nХөхөгчин хэмээх хонь жил айсуй. Монголчууд бидний ихэд бэлэгшээдэг сар шинэ болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ.  Модон морин жил улиран одож тайван, амар амгаланг илтгэх хонь жил ирж байгаад иргэдийн хувьд ихэд бэлэгшээлтэй байгаа юм. Модон морин жилийн хувьд зарим хүнд үр өгөөжөө өгсөн одтой хиймортой жил байсан ч бусад хүмүүст их л хүндхэн жил болов.

Магадгүй энэ нь морины туурай, сүүлээрээ шарвадаг, булгидаг шинж тэмдгүүдтэй холбоотой ч байж болох юм. Өөрөөр хэлбэл, морин жил зарим иргэдэд уй гашуу, хагацал зовлон гээд хэцүү бүхэнтэй тулгарахад хүргэж, ухаарал, уяралтай нэгэн жилийг үдэхэд хүргэлээ.

Харин учир мэдэх хүмүүсийн хувьд морин жилийг хэрхэн угтаж байсныг эргэн сөхөж, алдаагаа дахин давтахгүй байхыг хонь жилийг угтах гэж буй Монгол түмэндээ анхааруулж байна.

Тодруулбал, XVII жарны Ялгуусан хэмээх Модон морин жилээ угтаж Төрийн өндөрлөгүүдээс эхлээд улс орон даяараа сар шинийн идээгээ засах үед нэгэн бэлэгшээлгүй үйлдэл гарч олны дургүйцлийг хүргэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тавгийн идээг зассан үйлчилгээний ажилчид хайхрамжгүй үйлдэл гаргаж Монгол түмнээ ундууцахад хүргэсэн.

Энэ бол 10 үеэр зассан Ерөнхийлөгчийн сар шинийн идээ. Жаргал, зовлонгоор сондгойлж, жаргалаар төгсгөн идээгээ засдаг ард иргэдэд энэ нь маш хүндээр тусах нь ойлгомжтой.

Тухайн үед Модон морин жил гарч байхад ийм бэлэгшээлгүй зүйл хийсэн ажилчдад шүүмжлэлийн үг чулуудаад л өнгөрсөн. Тэгвэл жил гаруй дамнаж байгаа энэ үед настан буурлууд маань юм гэдэг ямар учир утгатай байдгийг энэ жишээтэй холбон тайлбарлаж байна.

Мэдээж Модон морин жил дан муу байсангүй. Сайн, муу хослон оршдог хорвоогийн жамаас ч гажаагүй. Гэвч олон жил үзэгдэж сонсогдоогүй хямрал, өр зээлийн дарамттай иргэд биеэрээ туллаа.

Ядуурал бидний мэдэж байгаагаас ч илүү хүчээ авч байгаа нь нууц биш. Төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй байдалд орж, халамжийн мөнгө ойр зуурханаар ходоодоо борлуулж, амжиргаагаа авч явдаг иргэдийн хувьд элгээрээ мөлхөх дээрээ туллаа.

Худалдан авалт, үйлчилгээний байгууллагын орлого ч эрс мэдэгдэхүйц буурлаа. Өрнөөс өрний хооронд амьдарсаар зарим иргэд яахаа мэдэхээ болилоо. Энэ бол баримттай, бодит байдал.

Цаашлаад осол аваар, гэмт хэргийн гаралт олон жилийн дунджаас өссөн үзүүлэлтэй байна. Энэ нь олон нийтэд ямар их уй гашуу, харуусал тохиосныг илтгэж байгаа юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх