Гялсбанк “Улирал бүр урамшуулалтай”

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 3 цагийн өмнө

Төрийн банкнаас харилцагчдынхаа цахим хэрэглээг дэмжих зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээндээ ээлжит урамшууллаа зарлалаа.

Энэ удаагийн урамшуулалт аян нь 04-р сарын 1-ээс эхлэн 12-р сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд улирал бүрийн онцлогт тохирсон байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх эрх зэргээр харилцагчдыг урамшуулах юм.

“Улирал бүр урамшуулалтай Гялсбанк” аянд оролцох нөхцөл:

  • Тухайн улиралд сар бүр Гялсбанк үйлчилгээг ашиглан тав болон түүнээс дээш гүйлгээ хийсэн байх
  • State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсанд #Like дарсан байх
  • www.instagram.com/statebankmn инстаграм хаягийг #Follow хийсэн байх

Азтан тодруулах хугацаа:

  • 2-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /21 азтан/
  • 3-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр /15 азтан/
  • 4-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр /13 азтан/ State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаараа дамжуулан тус тус тодруулна.

Хэрэв та хараахан Гялсбанк үйлчилгээний харилцагч болж амжаагүй бол Монгол орны өнцөг булан бүрд байрлалтай Төрийн банкны аль ч салбар, нэгжид хандан харилцагч болох боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны веб сайт, албан ёсны сошиал сувгаар болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

Гялсбанк Илүү Гялс- Илүү хялбар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх