Автомашины албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөхийг санууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 7 цагийн өмнө

​​​​​​​

Тээврийн хэрэгслийн албан татвараа 2025 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөхийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ санууллаа.

Иргэн, ААН нь smart car, ebarimt аппликэйшн болон etax.mta.mn, itax.mta.mn, E-mongolia.mn, интернэт банк, Гэрэгэ киоск, арилжааны банкуудад тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх боломжтой байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тухайн жилийн зургаадугаар сарын 1-нээс өмнө албан татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэж заажээ.

Харин татварын байцаагчийн мэдээлснээр автомашины албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй бол татвараа төлж, 10%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох журамтай байна.

Нийслэл хотод энэ оны нэгдүгээр сарын 1-нээс автомашины албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмээд буй. Тухайлбал:

  • 1,500 мотортой "Приус 20" загварын машины албан татвар 36,000 төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 1,500х72=108,000
  • 2,600 мотортой машиных 2,600х81=210,600
  • 4,600 мотортой "Ланд круйзер 200" загварын машины албан татвар 4,600х99=455,400 төгрөг болж нэмэгдсэн юм. Өмнө нь уг загварын машинд 196,000 төгрөгийн татвар ногдуулдаг байв. Тээврийн хэрэгслийн албан татварыг нэмснээр Нийслэлийн Замын Сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

Нийслэлд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын хэмжээ

/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

6,000

2

3 дугуйтай мотоцикл

9,000

3

Суудлын авто машин:

 

 

а/2001 см3 хүртэл

б/2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон  түүнээс дээш 

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

72

81

99

4

Микро автобус/15 хүртэл суудалтай

35,000

5

Автобус

52,000

6

Ачааны машин:

1/1 хүртэл тонны даацтай

2/ 1-2 тонн

3/ 2-3 тонн

4/ 3-5 тонн

5/ 5-8 тонн

6/ 8-10 тонн

7/ 10-20 тонн

8/ 20-30 тонн

9/ 30-40 тонн

10/ 40-50 тонн

11/ 50-60 тонн

12/ 60-70 тонн

13/ 70-80 тонн

14/ 80-90 тонн

15/ 90-100 тонн

16/ 100 тонноос дээш даацтай

 

75,000

105,000

135,000

165,000

240,000

270,000

300,000

420,000

540,000

660,000

840,000

960,000

1,080,000

1,200,000

1,320,000

1,440,000

 

7

Тусгай зориулалтын автомашин

48,000

8

Трактор, өөрөө явагч  бусад хэрэгсэл

42,000

9

Бага оврын трактор

21,000

10

Чиргүүл/даацын 1 тонн тутамд

16,500

11

Цахилгаан тэжээлт автомашин

0

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх