Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
5 цагийн өмнө

Шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэж байгаа ч үл ойшоож байгаатай шууд холбоотойг түүний тайлбараас харж болно.
A/
Зам, тээврийн сайдын ярьж байгаагаас үзэхэд тэрбээр хууль зөрчиж байгаагаа мэдэж байна. Төрийн албаны тухай хууль гэлтгүй бүх хууль уг нь бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Тэгтэл Б.Дэлгэрсайханд үйлчлэхгүй мэт дур зоргоороо аашилж байгааг та бүхэн дээрх бичлэгээс үзлээ.
Уг нь түүний энэхүү хууль бус томилгоо нь
Төрийн албаны тухай хуулийн
• 23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;
• Мөн хуульд, 31.1 хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно: 31.1.1 энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй
• 43 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам
43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх
o Мөн хуулийн 43.6.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэснийг тус тус зөрчиж байна.
Ийм байхад Төрийн албаны зөвлөл энэхүү хууль бус томилгоог анзаарахгүй байгаа нь юуны учир вэ?
Төрийн албаны зөвлөлд гомдол ирсэн тохиолдолд шалгадаг. Харин энэхүү хууль бус томилгооны талаарх гомдол ирсэн бөгөөд шалгаж байгаа аж.
Хэрвээ Б.Дэлгэрсайхан сайд болон хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө орчихгүй бол Ө.Баасансүрэн даргын суудлаасаа салах болно.
Тэгэхээр Төрийн албаны зөвлөл нь хэр чадамжтай вэ? Хууль хэрхэн бүгдэд тэгш үйлчилдэг вэ гэдгийг харах л үлдээд байна. Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.
TAC.MN
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.