Г.Оргилболд пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д дөрвөн жил дараалан түрүүллээ

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 4 цагийн өмнө

Норвег улсын Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болж, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин болов.

Мөн -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ын шахсанаар мөнгөн медаль хүртсэн ба тэрбээр ДАШТ-ий найм дахь медаль, тав дахь мөнгөн медалиа гардлаа.

Түүнчлэн өсвөрийн 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, мастер-1 ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт, мастер-2 ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, мастер-3 ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртлээ.

May be an image of 15 people and text


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх