Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
7 цагийн өмнө

Маргааш буюу тавдугаар сарын 24-ний Бямба гарагт автомашингүй өдөр, “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтийн гараа төв талбайгаас эхэлнэ. Энэ өдөр барилгын материал, автомашин, хүнс, барааны зах, худалдааны төвүүд ажиллахгүй.
Марафоны үеэр зам 06:00-18:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хаахыг дахин сануулж байна.
Иргэд гэр бүлээрээ хөдөө орон нутаг болон зуслан руугаа зорчих бол дээрх хязгаарлалтын бүсэд өнөөдөр тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг ТЦА-наас зөвлөв.
06:00-18:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон гудамж, зам талбайгаас иргэд "Машинаа гаргая, одоо явчихъя" гэдэг. Гаргах боломжгүй. Тиймээс тээврийн хэрэгслээ урд өдөр нь марафоны маршрутаас өөр зогсоолд байршуулах хэрэгтэй.
Харин хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслээ орхисон бол гар утсаа нээлттэй байлгахыг
захилаа.
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах замууд:
- Цэцэг төвийн уулзвар
- Зоос гоёлын уулзвар
- Сансарын Имартын уулзвар
- Бөхийн өргөөний уулзвар
- Зүүн 4 замын уулзвар
- Нарантуул захын уулзвар
- Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
- Дүнжингаравын урд зам
- Улиастайн уулзвар
- Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
- Маршалын гүүрний хойд уулзвар
- Хоум плаза
- Гандигийн гудамж
- Олимпын гүүр
- Гадаад Харилцааны Яамны уулзвар
- Сүхбаатарын талбай.
Хязгаарлалтын бүсээс гадуур Уулын зам, Улиастайн уулзвараас Шархад орчим, 100 айл орчмын замыг сонгож зорчих боломжтой байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.