Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
6 цагийн өмнө

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч, сэргээн засварлаж, менежментийг нь сайжруулах ажилд онцгой анхаарч байгаа.
Энэ хүрээнд "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгохоор ажиллаж байна.
Төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай хийж чадахгүй байгаа. Тиймээс нийслэлээс тус объектыг төрсний дараах цогц асаргаа, сувилгаа хийх боломжтой сэргээн засах төв болгохоор шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн Ж.Хатанбаатар нараас эргүүлэн авсан 1-р хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн засварын ажил эхэлсэн бөгөөд засвар дууссаны дараа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ.
Нийслэлийн өмч хувьчлах комисс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авсан юм. ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.