Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 19 цагийн өмнө

​​​​​​​

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн.

Тодруулбал, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд 1.4 км үргэлжлэх түшиц ханыг хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 1.2 км-ийг хийгээд байна. Энэ талаар гүйцэтгэгч компанийн ахлах инженер И.Сумьяабазараас тодруулав.

"Билгүүн Монгол Констракшн" ХХК-ын ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр үерийн хамгаалалтын далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгана. Үүний дараагаар голын тохируулга, хашлага хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэв.

Энэхүү үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Мөн  "Сэлбэ сэргэлт" төслийн дараагийн үе шатны ажлуудтай уялдана гэдгийг албаныхан онцоллоо. 

Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхэлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх