Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
өчигдѳр
СЭЛБЭ ДЭД ТӨВ-ийн тендерийг цуцалж дахин тендер зарлахад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалт саад болж байсан учир 2025.05.26-ны өдөр ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД өргөдөл гаргасан билээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын тендерт ганц ч Монгол компани оролцох боломжгүй нөхцөл тавиад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2025.05.31-ны өдрийн дотор яаран тендер зарлаж байгаа нь гадаадын компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдах эрсдэл бий болж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна. Мөн энэ асуудлаар иргэн Б.Раднаасүрэн, Б.Бямба-Очир нар Үндсэн хууль зэрчсөн эсэх тогтоолгох шаардлага бүхий мэдээлэл ирүүлсэн байна.
Г.Батсүхийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг хянаж үзээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “батлагдсан төсөл, apгa хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугaap сарын 31-ний өдрийн дотор бурэн дуусгах;”, 13.1.2 дахь заалтад “энэ xyyлиин 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл арга, хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох; гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зуйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1, Долдугаар зуйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Ундсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсүгэй хэмээн үзэж уг асуудлыг Үндсэн хуулийн дунд суудлын цэц шалган шийдвэрлэхээр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.