Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 26
・ 3
“ОНЧ МЭРГЭН” продакшны удахгүй нээх Дэлгэцийн бүтээлийн “ЧИМГЭЭ” гэх бүсгүйн дүрд Боксын спортын ОУХМ, МУ-ын 4 удаагийн аварга, Ази Тивийн аварга Э.УЯНГА тоглосон байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэхүү киноны тамирчин бүсгүй “Чимгээ”-гийн дүрд олон арван жүжигчин бүсгүйчүүд проб өгсөн ч найруулагчид нь “хөдөлгөөний эвсэл дутмаг байна” гэсэн шалтгаанаар гологджээ.
Ингээд эцэст нь ОУХМ Э.Уянгад санал тавьсанаар энэхүү дүр дэлгэцэнд амилж буй гэнэ.
Эмэгтэйлэг зөөлөн төрхтэй ч эрчүүдийн спортыг сонгон хичээллэж, Монгол улсдаа төдийгүй Тив Дэлхийд төрийнхөө далбааг өргөж яваа энэ бүсгүй “ОНЧ МЭРГЭН” продакшны шинэхэн кинонд ямар “ДҮР” бүтээсэн бол...
Эрдэнэсоёл овогтой УЯНГА
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
1989.09.27 нд төрсөн. Жинлүүрийн орд.
1995-2005 онд Нийслэлийн ЕБС-н 39-р дүгээр сургуулийг
2005-2010 онд МУБИС-н Биеийн тамирын сургуулийг “Спорт аялал жуулчлалын менежер, багш” мэргэжлээр дүүргэсэн.
СПОРТЫН АМЖИЛТ:
2009 оноос Л.Энхбаатар багшийн удирдлага дор Боксын спортоор хичээллэж эхэлсэн.
2011 онд Индонезийн “Эзэн Хааны Цомын Тэмцээн”-ээс МӨНГӨН медаль
2011 онд Казакын “Олон Улсын Эмэгтэйчүүдийн тэмцээн”-ээс ХҮРЭЛ медаль
2012 онд Монгол улсад зохиогдсон “Ази Тивийн Аварга Шалгаруулах” тэмцээнээс АЛТАН медаль
2012 онд “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээний 5-р байр
2014 онд “Taipei City Cup” тэмцээнээс МӨНГӨН медаль
2009,2013 онд УАШТ-ээс МӨНГӨН медаль
2010,2011,2014,2015 онуудад УАШТ-ний АЛТАН медалыг 4 удаа хүртсэн Монгол Улсын Боксын спортын шилдэг тамирчин юм.
Эх сурвалж: www.ssport.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.