М.Наранбаатарыг хэний захиалгаар зодов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 26

МҮОНТВ-ын Ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар үл таних хоёр хүнд  зодуулжээ. Тэрбээр “Хангай” зочид буудлын хажуугийн нэгэн жижигхэн зоогийн газарт найзынхаа хамт ороод сууж байгаад тамхи татах гэж гадаа гартал өөдөөс нь хоёр залуу хүрч очоод нэг нь түүний нүүр рүү шууд л хар хүчээрээ цохиод авчээ.

М.Наранбаатар нүүрээ даран тонгойх хооронд  нөгөө зодсон залуу нь  “Хэрээ мэдээрээ. Олон юм донгосоод дэмий шүү” гээд цааш зугтаж алга болсон байна.  М.Наранбаатар нь УИХ-ын дарга З.Энхболдыг “Нэр төрд халдлаа” хэмээн иргэний хэргийн шүүхэд  өгөөд байсан юм. Түүнийг гомдолыг  иргэний шүүхээс саяхан буцаасан байна лээ. Харин З.Энхболд нь “Сонгуулийн үеэр дарамталж, заавал ийм  нэвтрүүлгийг хий” хэмээн тулгаж байсан тухай М.Наранбаатарын мэдээллийг “Нэр төрд халдсан мэдэгдэл” гэж үзээд  эрүүгийн хуулийн 111 дэх заалтаар эрүүгийн хэрэг  үүсгүүлэн шалгуулж байгаа юм. Тэдний маргаан тэмцэл шинэ оны эхний өдрөөс эхлэн ийнхүү өрнөж буй. М.Наранбаатарыг зодсон тэр этгээд  хэн нэгний захиалгаар ийм хэрэг үйлдэгдсэн байхыг үгүйсгэх аргаггүй хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна. М.Наранбаатарын хувьд зодсон этгээдийг олж хариуцлага тооцохыг хүсч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч одоогоор тодорхойхариу өгөөгүй байгаа ажээ. 

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх