Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг “Шил”-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэг байна.
Монгол улсад хэрэгжиж буй Мегатөслүүдийн хэрэгжилт Монголын ирээдүйг тодорхойлох энэ цаг үед “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болсон байна. Энэхүү форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл танилцуулах бол Японы Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл танилцуулах юм байна. Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөсөн байна.
Форумын хоёрдугаар хэсэгт Сумитомо Мицуй банкны төлөөлөгчид “Эрчим хүч”, “Боловсрол”-ын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх тухай семинар хийхээр болжээ.
“Мегатөсөл хөгжлийн хүрээлэн” ТББ-аас зохион байгуулж байгаа энэхүү хурлын талаарх мэдээллийг 99092460 утсаар авч болох юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.