Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблей нэгдсэн чуулган 5 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2 цагийн өмнө

Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблей нэгдсэн чуулга уулзалт тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр радио телевизийн өргөн нэвтрүүлгүүдийн удирдах зөвлөл, захирлууд тулгамдсан асуудал бэрхшээл, соёлын өв, сошиал орчин гэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож байгаа билээ. 

"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх