Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
6 цагийн өмнө

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг “Төрийн банк” ХК-ийн зээлжих зэрэглэлийг “B1”, хэтийн төлөвийг “тогтвортой” болгон сайжруулсныг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарлалаа.
Тодруулбал, Төрийн банкны урт хугацаат гадаад, дотоод валютын хадгаламжийн үнэлгээ болон урт хугацаат гадаад валютын зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг “B2”-оос “B1” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган сайжрууллаа.
Moody’s агентлагийн тайланд, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, түүхий эдийн бүтцийн төрөлжилт, санхүүгийн чадавх зэргийг үндэслэн Төрийн банкны үнэлгээг ахиулсан гэж дүгнэжээ.
Энэхүү үйл явдал нь Төрийн банкны тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн найдвартай байдал, харилцагч болон түнш байгууллагуудын итгэлийг улам бататгахын зэрэгцээ Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай банкны үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж буйг илтгэн харуулж байна.
Ratings.Moodys.com/ratings-news/452770
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.