Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
4 цагийн өмнө

Төрийн банк Монгол Улсын өнцөг булан бүр дэх хоёр сая гаруй харилцагч иргэд болон аж ахуйн нэгжүүдийнхээ харилцах, хугацаагүй хадгаламжийн дансыг идэвхжүүлэх зорилгоор 396 азтантай “Тайланд руу хамтдаа” урамшуулалт аяныг наймдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дөрвөн үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд, аяны эхний шатны 102 урамшууллын эзнийг 10 дугаар сарын 22-ны өдөр банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж, харилцагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс тус бүр нэг харилцагчийг Тайланд руу аялах эрхээр урамшууллаа.
Мөн есөн харилцагчийг 500,000-3,000,000 сая төгрөгийн хадгаламжийн эрхээр шагнасан бол 91 харилцагчийг дансны тусгай дугаарын үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах, хадгаламжийн хүү нэмэгдүүлэх, ПОС-ын шимтгэл бууруулах эрхийн эздээр тодрууллаа.
“Тайланд руу хамтдаа” аяны хугацаанд банкны харилцагч иргэд харилцах, хугацаагүй хадгаламжийн дансан дахь 300,000 төгрөг тутамдаа, дансанд байршсан хоног бүрийнхээ тоогоор сугалааны эрхтэй болж байгаа бол харилцагч байгууллагуудын хувьд харилцах, хугацаагүй хадгаламжийн дансан дахь 1,000,000 төгрөг тутамд, дансанд байршсан хоног бүрийнхээ тоогоор сугалааны эрхтэй болно.
Сугалааны эрхтэй харилцагчдаас 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд сар бүр урамшууллын эзэд тодруулж 500,000 төгрөгийн хадгаламж эрх, дансны тусгай дугаар олгохоос гадна бусад төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамруулна.
Харин ирэх оны нэгдүгээр сард болох дөрөв дэх шатны тохирлоор аяны хугацаанд сугалааны эрх авсан нийт харилцагчдыг хамруулж, дөрвөн харилцагчийг Тайланд руу аялах эрхээр урамшуулна. Мөн долоон харилцагчид 500,000-5,000,000 төгрөгийн хадгаламжийн эрх олгоно.
Та харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансандаа нөхцөлт үнийн дүнг байршуулж, байршуулсан хоног бүрийнхээ тоогоор сугалааны эрхтэй болсноор урамшуулалт аянд хамрагдах боломжтой.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.