Нийгэм
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 01 сар 27
・ 2
Нэгдүгээр сар дуусахад ердөө дөрөвхөн хоног үлдлээ. Ингэж бичиж буйн учир үндэсний статистикийн газраас мэдэгдсэнээр энэ сард Монгол Улсын гурван сая дахь иргэн төрөх түүхэн үйл явдал болох юм.
2015 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Үндэсний статистикийн газрын мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2 995 949 болоод байгаа бөгөөд 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гаргаад байгаа.
Албаныхны хэлснээр өдөрт 220-280 шинэ хүүхэд мэндэлдэг гэж байгаа. Тэгвэл 4051 хүүхэд ойролцоогоор нэгдүгээр сарын дундах 10 хоногт мэндлэх боломжтой. Өөрөөр хэлбэл МУ-ын гурван сая дахь иргэн мэндэлсэн байх боломжтой. Иймээс л иргэдийн дунд эргэлзээ үүсээд байгаа юм. Албаныхан гурван сая дахь иргэн мэндэлсэн эсэхийг нууцалж, тооцоо судалгаа хийсний дүнд гурван сая дахь иргэнийг албан ёсоор зарлана гэж байгаа. Гэвч нүднээс далд болж байгаа юм үнэн шударга болно гэдэгт эргэлзсэн олон хүн байна.
Ямартай ч гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистикийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгөөд байгаа.
Мөн гурван сая дахь иргэндээ гурван өрөө байр, гурван сая төгрөгөөс гадна дагалдах бусад жижиг бэлэг сэлтүүдийг өгнө гэж байгаа. Мөн энэ өдөр төрсөн бүх хүүхдийг гурван сая төгрөгөөр урамшуулна. Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг хот, хөдөөгийн хаана ч төрсөн хамаагүй урамшуулах юм.
Mэдээллийн эх сурвалж сайт www.NEW.mn / Сэтгүүлч : А.Ханд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.