Анхилам үнэртэй агааржуулагч гэрийн аргаар хийх 6 төрлийн арга

Бусад ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 27
1440x900_sweet_smelling-1506678

Гэрээ өөрийн хийсэн анхилам үнэртнээр агааржуулбал ямар вэ? Хэдхэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн орох учир таны мөнгөнд ч хэмнэлттэй. Дараах 6 төрлийн үнэртэй агааржуулагчаас таалагдсанаа сонгоод хийгээд үзээрэй.

1. Анхилам лааны үнэр

01-store-scents-you-can-recreate-yankee-candle-sl

¼ жүрж, цангис жимс, синнамон, нэг хумс сармис зэргийг дүүрэн устай саванд хийгээд зөөлөн гал дээр буцалгана. Ус нь ширгээд ирэхээр нь дахиад ус нэмж болно.

2. Цэвэр, сэнгэнэсэн үнэр

02-store-scents-you-can-recreate-williams-sonoma-sl

Цэвэр, шинэхэн мэдрэмж төрүүлэх үнэрийг бүтээхийн тулд 2 аяга усанд нэг мөчир розмарин, ванилла, тал нимбэгийн шүүс хийж буцалгана. Нимбэгийн хальсыг ч мөн дотор нь хийж болно.

3. Биеийн үнэртний дэлгүүр шиг анхилуун, зөөлөн үнэр

03-store-scents-you-can-recreate-body-shop-sl

Ийм үнэрийг гаргахын тулд саванд жүржийн зүсэмүүд, шинэхэн цагаан гаа, мөн нэг халбага алмонд экстракт хийгээд ус хийж буцалгана. Буцлахаар нь галаа багасгаж, зөөлөн гал дээр буцалгана.

4. Халуун орны үнэр

04-store-scents-you-can-recreate-tommy-bahama-sl

Гэртээ халуун оронд амарч байгаа мэт мэдрэмжийг авчиръя. Савны талаар ус хийгээд нимбэг, наргилын тос, ванилла хийгээд зөөлөн галаар буцалгана. Хүссэн хугацаагаараа буцалгаарай.

5. Сэргээгч ойн үнэр

05-store-scents-you-can-recreate-restoration-hardware-sl

Савтай усанд арц юмуу нарс мадны мөчир хийгээд буцалгана. Хүчтэй үнэрийг нь дарахын тулд 2 ширхэг лаврын навч хийж болно.

6. Тайвшруулагч үнэр

06-store-scents-you-can-recreate-pottery-barn-sl

Зөөлөн үнэрийг гаргахын тулд хатаасан лаванда, далиу, задь, нэг багц сармис, синнамон зэргийг усанд хийгээд зөөлөн галаар буцалгана.

мэдээллийн  эх  сурвалж  www.ohzaza.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх