Богино долгионы зууханд хийж болох гайхалтай 12 амттан

Бусад ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 27 ・ 1

Цаг хэмнэх амархан бөгөөд амттай жоруудыг хүргэж байна. Та туршаад үзээрэй.

1. Наалдамхай, шаржигнасан амттан

a1

Орц: 4 том marshmallow буюу зөөлөн чихэр, 1 цайны халбага масло, тал аяга cereal буюу бэлэн өглөөний цай

Хийх арга: Зөөлөн чихэр болон маслоо аяганд хийгээд богино долгионы зууханд 20-30 секунд халааж, хайлуулна. Гаргаж ирэхэд зөөлөн чихэр хайлсан байх ба сайтар хутгана. Өөрийн хүссэн өглөөний цайгаа хийж холиод амттан маань бэлэн боллоо.

2. Аяганд болгосон шоколадтай жигнэмэг

a2

Орц: ¼ аяга гурил, 1 х/халбага масло, 1 х/халбага сахар, 1 х/халбага бор сахар, 3 дусал ванилла, 1 өндөгний шар, 2 х/халбага жижиглэсэн шоколад, чимх давс

Хийх арга: Аяганд маслоо хийгээд богино долгионы зууханд бага зэрэг халааж, хайлуулна. Сахар, давс, ваниллагаа хийж холино. Дараа нь өндөгний шараа хийнэ. Гурил, шоколадаа хийгээд сайтар холилдтол хутгана. Ингээд богино долгионы зууханд 40-60 секунд болгоно. Крем юмуу зайрмагтай идвэл бүр амттай шүү.

3. Бэкон, өндөгтэй 5 минутын зууш

a3

Орц: 2 өндөг, 2 х/халбага сүү, бага зэрэг масло, 3 ширхэг бэкон

Хийх арга: 1 бэконоо дундуурна хуваана. Жижиг аяга авч доош нь харуулж тавиад 2 бэконоор тойруулж орооно. Хуваасан 2 жижиг бэконоор аяганы ёроол дээр хэрээсэлж тавина. Энэ аягаа тавган дээр тавиад 2.5 минут богино долгионы зуухандаа болгоно. Өөр аяганд хайлуулсан масло, сүү, өндгөө холино. 45 секунд болгоод гаргаж ирээд хутгаад дахин 40 секунд болгоно. Болсон өндгөө бэконоор хийсэн аягандаа хийгээд идэхэд бэлэн.

4. 5 минутын аягатай шоколадтай бялуу

a4

Орц: 4 х/халбага гурил, 3 х/халбага сахар, 2 х/халбага какао, ½ сод, 1 ц/халбага baking powder, 1 өндөг, 3 х/халбага ургамлын тос, 3 х/халбага сүү, ½ ц/халбага ванилла, 3 х/халбага жижиглэсэн шоколад

Хийх арга: Бүх хуурай орцуудаа нэг саванд холино. Дээр нь бүх шингэн орцуудаа хийгээд бөөгнөрсөн гурилгүй болтол сайтар хутгана. Жижиглэсэн шоколадаа хийж хутгана. Зуурмагаа сэнжтэй аяганд хийнэ. Богино долгионы зууханд 2 минут болгоно.

5. Франц шарсан талх

a5

Орц: 2 хэрчим талх, 1 өндөг, 3 х/халбага сүү, маш бага хэмжээний синнамон

Хийх арга: Талхаа жижиг дөрвөлжин болгож хэрчээд аяганд хийнэ. Өөр аяганд өндөг, сүү, синнамоноо холиод талхан дээрээ хийнэ. Талхаа доош нь бага зэрэг дарж өгөөрэй. 1 минут 10 секунд болгоод боллоо.

6. Аягатай nutella бялуу

a6

Орц: 4 х/халбага гуриланд бага зэрэг baking powder хийж бэлдэнэ,4 х/халбага сахар, 1 өндөг, 3 х/халбага какао, 3 х/халбага nutella, 3 х/халбага сүү, 3 х/халбага тос

Хийх арга: Томхон аяганд бүх хуурай орцоо хийнэ. Дээр нь өндөг, сүү, тос, nutella-гаа хийгээд сайтар хутгана. 1 минут 30 секунд болгоод гаргана. Болоогүй юм шиг харагдаж байсан ч зүгээр шүү. Хөрөхөөрөө бэлэн болно.

7. Аяганд болгосон хулуутай бялуу

a7

Орц: 3/4 аяга лаазалсан хулууны нухаш, ¼ аяга сүү, 1 өндөгний шар, ¼ аяга сахар, ¼ ц/халбага синнамон, ½ ц/халбага ванилла

Хийх арга: Бүх орцоо холино. Зуурмаг нь их байвал 2 аяганд тасалж хийгээрэй. Ингээд 2 минут болгоод чигчлүүр хатгаад үзээрэй. Зуурмаг наалдаж байвал дахиад 1 минут болгоно. Бүлээн дээр нь идвэл амттай шүү.

8. Дутуу болгосон өндөг

a8

Шөлний аяганы талаар ус хийнэ. Дээр нь өндгөө шууд хагалж хийнэ. 1 минут болгоход өндөгний цагаан болж, харин шар нь болоогүй байна.

9. Хар шоколад, nutella-тай бялуу

a9

Орц: ½ аяга гурил, 2 х/халбага хайлуулсан хар шоколад, 2 ½ х/халбага сахар, ¼ ц/халбага давс, ¼ ц/халбага baking powder, 5 х/халбага сүү, 2 х/халбага тос, 2 х/халбага nutella

Хийх арга: Nutella –аас бусад бүх орцоо холино. Дараа нь 2 халбага дүүрэн nutella яг голд нь хийж өгнө. Хутгах хэрэггүй. 75-80 секунд болгоод идээрэй.

10. Кола, шоколадтай бялуу

a10

Орц: 1 уут бэлэн бялууны зуурмаг, 2 х/халбага кока кола

Хийх арга: Бялууны зуурмагаа аяганд хийгээд колагаа нэмж холино. 60-90 секунд болгоод бэлэн болно.

11. Бяслагтай гоймон

a11

Орц: 1/3 аяга гоймон, ½ аяга ус, ¼ аяга сүү, ½ аяга чедар бяслаг, ½ х/халбага масло

Хийх арга: гоймонгоо усандаа хийгээд богино долгионы зууханд 1 минутаар болгож минут тутамд гаргаж ирж хутгана. Гоймон болтол ойролцоогоор 4 минут болгоно. Усыг нь шүүгээд бяслаг, сүү, маслоо хийж хутгана. Үүнийгээ дахин 1 минут болгоод бэлэн болно.

12. Хайлуулсан шоколадаар бүрсэн шоколадтай бялуу

a12

Орц: 1 ½ х/халбага какао, 3 х/халбага гурил, чимх давс, 3 ц/халбага сахар, ¼ ц/халбага baking powder, 3 ц/халбага тос, 3 х/халбага сүү, ½ ц/халбага ванилла, Хайлуулсан шоколад хийхэд: ½ аяга жижиглэсэн шоколад, ¼ аяга сүү

Хийх арга: хуурай орцуудаа нэг аяганд хийж холино. Дээрээс нь тос, сүүгээ хийнэ. Бялуугаа хөөтөл ойролцоогоор 1 минут болгоно.

Хайлуулсан шоколад хийхдээ жижиглэсэн шоколад, сүүгээ нэг аяганд хийгээд 30 секунд тутам хутгаад бүрэн хайлуулна. Хайлуулсан шоколадаа хөрсөн бялуун дээрээ асгаад иднэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: