“Бид-4” хамтлагийн уран бүтээлүүд ар араасаа "ундрах" нээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 27 ・ 2

 


“Камертон-2" шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол "Бид-4" хамтлагийнхан. 

Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ хүргэхээр тун завгүй байгаа гэнэ.

Шинэхэн уран бүтээлийнх нь талаар хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгараваас тодруулахад "Он гараад "Бид-4" хамтлаг хоёр дохь цомгийн ажилдаа орсон. Шинэ цомогтоо багтах дууныхаа аяыг бид өөрсдөө зохиож байгаа. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт "Хүсэл мөрөөдөл" дуугаа дүрсжүүлэхээр зураг авалтандаа орлоо. Тун удахгүй цацагдаж эхэлнэ. Дууны клип дээр Боловсрол суваг телевиз, Roll студийн хамт олонтой хамтарч ажилласан. Дууны аяыг Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдоо ах зохиосон, үгийг ZZ бичсэн" гэлээ.

Тун удахгүй олны хүртээл болох "Хүсэл мөрөөдөл" дууны клипэнд дуучин Б.Замбалгарав, Д.Зориг, Б.Оргил, Б. Баярмандахаас тэс өөр дүр төрхийг бүтээсэн гэнэ шүү.  Залуу хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Үүний нэгэн адил "Бид-4" хамтлаг хүсэл тэмүүллээрээ жигүүрлэсэн залуусын дүрийг үзэгчиддээ хүргэхийг зорьжээ. 

Дашрамд дуулгахад, "Бид-4" өөрсдөө аяыг зохиож, үгийг ZZ бичсэн шинэ киноны дууг дуулжээ. Дуу мөн л удахгүй олны хүртээл болох юм. 

Шинэ ондоо урын сангаа баяжуулж, уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор шамдан ажиллаж буй залуусын бүтээлүүд ар аараасаа ундрах нээ. 

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • shinee / 2015 01 сар 28/

    Sn bnuu uranbvteeld chiniamjilt husie shine uranbvteeliigvchini huleej bga shvvv

    Хариулах
  • shinee / 2015 01 сар 28/

    Sn bnuu uranbvteeld chiniamjilt husie shine uranbvteeliigvchini huleej bga shvvv

    Хариулах