Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 28
-Монголоос олдсон муми дэлхийг шуугиулж байна-

Нийслэл хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдсон гэсэн мэдээлэл гарсан билээ. Занданшуулсан шарилыг олдсон даруйд нь төр засгийн томчууд, бурханч лам Ч.Пүрэвбат зэрэг хүмүүс очиж үзэж сонирхсон гэсэн мэдээлэл гарч байсан.
Шарилыг Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнд Цагдаагийн Ерөнхий газраас хvлээлгэн өгч, хамгаалалтад авсан юм. Тэгвэл энэхүү шарилын талаар АНУ-ын “Нью Йорк пост” сонинд дараах байдлаар мэдээлжээ.
“Зэн мастерын тухай ярих гэж байна. Ламын хувцастай, бадамлянхуа суудлаар завилан суусан байдалтайгаар оршсон 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил Монголоос олдлоо. Өнгөрсөн мягмар гарагт Улаанбаатарын Сонгинохайрхан дүүргийн нутгаас олдсон уг шарилыг одоо Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжилж байгаа аж.
Шарил Буриадын Даши Доржо Итигиловын шарилтай адил шинж чанартай байж тун магадгүй байгаа юм”.
Зарим эх сурвалжид шарилыг Гэсэн богдынх байж болзошгүй гэсэн бол зарим нь “Шарилыг нууцаар хил давуулах гэж байгаад баригдсан” хэмээж байгаа билээ. Ийнхүү Монголоос олдсон занданшуулсан шарилын талаарх мэдээлэл олон улсад цацагдаж эхэллээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.