Улаанбаатарт 11-13 градус хүйтэн

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 01 сар 29

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 29-34 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. - See more at: http://city.time.mn/content/53394.shtml#sthash.d5rFpFPs.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх