Ц.Алдармааг тэнссэн нь зөв, буруу

Урлаг ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 29 ・ 24
69

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Долоон жил 10 хоногийн ял шийтгүүлсэн Ц.Алдармаа хоёр жилийн тэнсэнтэй, хоёр сая орчим төгрөгийн торгуулийн ялтай Д.Оюунтуул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хариуцлагаас чөлөөлөгдлөө. Энэ хэрэг улсын эдийн засаг, хүний амьдралд огт нөлөөгүй ч, олны танил  хоёр жүжигчний дунд өрнөснөөрөө нийгмийн анхааралд байлаа. Шүүхийн шийдвэр нь бас энэ хоёр хүнээс бусдад хамаагүй. Гэхдээ “оролцогчид” нь олны танил учраас тэдний хийсэн хэргээр дамжуулж бусдыг ухааруулах, уурын мунхагаар хүний хохироож болдоггүйг, хүн хийсэн хэрэгтээ тохирсон ял авах ёстойг мэдрүүлэх  нийгмийн ач холбогдолтой юм.

Шүүхийн өчигдрийн шийдвэрийг сонссон иргэд ерөнхийдөө хоёр хуваагдав. Нэг хэсэг нь “Дахиж битгий алдаарай. Санаа амарлаа. Сайхан амьдарцгаагаарай” гэсэн бол нөгөө хэсэг нь “Хууль ялгавартай үйлчилж байна. Хүнийг санаатай халуун усаар түлсэн хүн ял зэмгүй хоцорч байна, болъё оо” гэцгээв. Энэ дэлхийд ирсэн хэн ч байсан шоронд биш, эрх чөлөөтэй, наранд амьдрах учиртай. Ц.Алдармааг, ер нь хэн нэгнийг  заавал шоронд хорилоо гээд хохирогчийнх нь түлэгдсэн шарх бүрэн эдгэрэхгүй, улсын эдийн засаг өсөхгүй, ер нь л хэн ч баярлахгүй. Гэхдээ нийгэмд шударга ёс тогтох, нэг дүрмээр амьдрах хил хязгаарыг тогтооход хууль заавал хэрэгтэй. Тэрхүү хуулийн алтан хилийг давж алхсан хэн бүхэн тохирсон хариуцлагаа хүлээх учиртай. Энд ажил мэргэжил, нас хүйс, хөрөнгө чинээ ялгаагүй. Тийм учраас л хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй гэж улс бүр Үндсэн хуульдаа хуульчилсан байдаг.

Ц.Алдармаагийн хэрэг дээр хоёр шатны шүүхээс гаргасан шийдвэрүүд арай савалгаатай зөрлөө. Нэг нь долоон жил 10 сарын хорих ял өгч байхад   120 хоногийн дараа дахин хэлэлцсэн нөгөө шүүх нь  Ц.Алдармаад гурван жил таван сарын хорих ял оноож, ялыг хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар солилоо. Ялын хэмжээ хоёр дахин багасч, сүүлдээ биечлэн эдлэх ялгүй болов. Шүүхийн шийдвэр Ц.Алдармаад боломжийг, бас ухаарлыг хайрлалаа.

Процесс алдаа

Шүүхийн шийдвэрийг шүүх эрх хэнд ч байхгүй. Гэхдээ болсон явдлыг эргэн санахад эргэлзээтэй зүйлс олон байна. Нэгдүгээрт, Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын нэгнийгээ гэмтээсэн явдал 2014 оны дөрөвдүгээр сард болсон. Тухайн үед Д.Оюунтуулын нурууны 60 гаруй хувь түлэгдсэн гэх онош гарсан. Шинжээч буюу эмч нар тухайн үед “хүнд зэргийн гэмтэл” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2014 оны аравдугаар сард буюу хэрэг гарснаас зургаан сарын дараа шийдсэн. Ингээд бусдад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх дүгнэлтийг баримталж Ц.Алдармаад долоон жил арав хоногийн ял оноосон. Энэ шүүх хурлын дараа Ц.Алдармаа Д.Оюунтуулын нурууны арьсыг эмчлэх зардлыг төлж, эмчилгээнд хамруулжээ. Д.Оюунтуул ч гомдлоо татаж, Ц.Алдармааг уучилсан гэдгээ шүүхэд ч, мөрдөн байцаагчид ч, олон нийтэд ч хэлсэн.

Хоёрдугаарт, давж заалдах заалдах шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 9-нд болсон. Хэрэг гарснаас болон гэмтлийн зэргийг тогтоосноос есөн сарын дараа болсон шүүх хурал. Шүүх хэргийг хэлэлцэх үеэр улсын яллагчийн зүгээс “Шинжээчийн дүгнэлтийг дахин няглах шаардлагатай” гэсэн санал гаргасан. Шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм. Д.Оюунтуул БНСУ-д эмчилгээнд хамрагдаж, нурууных нь арьс нөхөн төлжсөн байх. Есөн сарын өмнө шинжээчийн гаргасан “Хүнд зэргийн гэмтэл” дахин дүгнэлтээр “Хүндэвтэр зэргийн гэмтэл” болон өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, энд л зөрчил байна. Гэмтлийн зэргийг хэрэг гарсны дараа тогтоодог уу, эсвэл гэмтлээ эмчилсний дараа нь дахин тогтоож болдог уу. Шүүх хэргийг шийдэхдээ  аль дүгнэлтийг нь гол болгох ёстой вэ.  Гэмтлийн зэргийг ийм олон сарын дараа, эмчилгээнд хамрагдаж эдгэрэх шахсан үед нь дахин тогтоож болдог юм уу, мэдэхгүй.

Гуравдугаарт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өчигдөр энэхүү хэргийг хэлэлцлээ. Өмнө нь Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар “онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэсэн үндэслэлээр ял оноосон. Харин өчигдөр шийдвэрээ гаргахдаа хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1-д зааснаар “бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан” гэм буруутайд тооцож дээрх ялыг оноолоо. Хэргийн зүйлчлэлд Д.Оюунтуулын нурууны гэмтлийн зэргийг дахин тогтоосон шинжээчийн дүгнэлт ийнхүү нөлөөлөв.

            Шүүгчийн үзэмж

Шүүгчид нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч дотоод итгэл үнэмжлээрээ хэргийн хувь заяаг залах эрх нь хуулиар бий. Саяын тохиолдолд, шүүгчийн үзэмж арай илүү орчихов уу гэдэг хардлага төрж байна.

Хувийг байдлыг авч үзвэл, Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар өмнө нь гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж байгаагүй. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг шиг буруу хоёуланд нь бий. Ц.Алдармаа бага насны хүүхэдтэй. Д.Оюунтуул гомдолгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн, бас Ц.Алдармааг уучилсан. Дээр нь олон нийт “Ц.Алдармаагаас Д.Оюунтуулын эмчилгээний зардлыг гаргуулж, хүүхэдтэйгээ хамт эрх чөлөөтэй амьдрах, цаашид алдахгүй итгэл бас боломж хүлээлгэе” гээд байгаа.

“Шүүгч бол ярьдаг хууль” гэж ярьдаг ч эцсийн дүндээ шүүгч нар бидний л адил аав, ээжтэй, үр хүүхэдтэй, зүрх сэтгэлтэй хүмүүс. Ийм учраас аль алийг нь бодож, түүнчлэн олон нийтийн санаа бодлын эсрэг зүйл хийчихвэл яах бол гэсэн эмзэглэл тэдэнд байсан л байгаа. Гэхдээ цагаан дээр хараар бичигдсэн хууль хэлбэрэлтгүй мөрдөгдөж байх ёстой. Шударга ёсыг, үнэнийг тогтоох эцсийн цэгийг шүүх хатгадаг. Хууль шүүхийн өмнө бид бүгд эрх тэгш эрхтэй. Тэглээ гээд Ц.Алдармааг заавал хорих ёстой, Д.Оюунтуулыг заавал торгох ёстой гэх гэсэнгүй. Хамгийн гол нь нийгмийн өгөөж, үзүүлэх нөлөө нь юу байх вэ. Ус буцалгаж байгаад Д.Оюунтуулын нуруун дээрээс хийж түлдэг Ц.Алдармаагийн үйлдэл үнэхээр харгис. Яаж ч уурласан, бухимдсан байлаа гээд эх хүний сэтгэлээс ийм хэмжээний хилэн гарч байна гэдэг бол байж болшгүй үйлдэл. Үүнийг өршөөн хэлтрүүлсэн шүүхийн шийдвэр нийгэмд буруу үр дагавар авчирвал яах вэ. “Дургүй хүрсэн хүнээ халуун усаар шалзалчихъя. Дараа нь мөнгөөр эмчлүүлээд хоёр сарын тэнсэнтэй мултарчихна” гэж ахар ухаантай хөрөнгөтэй нөхөд сэдэл авч ч магадгүй. Хамгийн гол нь энэ хэрэг, шүүхийн шийдвэрээс ямарч гэсэн уурын мунхагаар эрх чөлөөгөө алдаж ч магадгүй юм байна, ямарч гэсэн халуун усаар хүнийг түлж болохгүй юм байна гэдгийг олон залуу ойлгож авах нь л чухал билээ.

Мэдээллийн эх  сурвалж www.ITOIM.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

24 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • eegii / 2015 04 сар 13/

    aldarmaad neeree joohon bolomj olgoh heregtei ym baina oyuntuuliig hurdan idgeruulj emchilgeenii mongii avaad bolooshtei. shorond baisnaas mongo ogood neg odorch gesen huuhedteigee baiy gej bodoj baigaasht

    1
    Хариулах
  • erdenesuh ebee / 2015 02 сар 01/

    zaabal hen negene yaltan bolj hohiror hereggui shvv dee bvr l amidraliinhana zam haranhui bbvr moson baraan bolno shvv dee muu yumgyi ebeer salsand bi lab hubidaa bayrlaj bnaaaa Mongoliin saihan emegteichvvd mash goe uhaalag bolobson soeltoi bagaarai mongoliin vres mash olon boloh boltugai

    1
    Хариулах
  • irgen / 2015 02 сар 01/

    Mongoliin huuli shuuhiin baiguullaga heel hahuuli avch sursan buur un udaan jiliin yalzrald orsnii shinj bodit jishee bol ene aldarmaa gj ****** hezeenii hargis hatuu shinjtei haragddg biee tooson ******** bsiin iim mongold iim hargis eej hun tootoi l bdg bh aimshigtai muuhai avgai um udahgui huuhed

    Хариулах
  • Энэ ёстой шудраг биш зүйл байна. Хонон өнжин нойргүй бодож занаж байгаад ус буцалгаж ирээд хүний нуруу руу хийнэ гэдэг бол хир баргийн хүнээс гарах бодол биш. Үүнийг өршөөсөнөөрөө дараагийн ээлжинд Алдармаа бол хүн ална гэсэн үг шүү дээ. Найзыгаа ингэж өш / 2015 01 сар 31/

    Шүүх буруу шийдвэр гаргасан байна. Найзыгаа хонон өнжин байж өш бодож өглөө ирээд ус буцалгаад нуруу руу нь хийж байна гэдэг бол зүгээр нэг даруухан хүн, ууртай хүний хийх ажил биш юм. Энэ бол угаасаа танхай хэрцгий зэрлэг ****** ******тай танхай хүний хийх ажил юм шүү дээ. Шүүх яагаад ийм шийдвэр г

    1
    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    gol n aldarmaa oyuntuuldaa bishee.huuli shuuhiihenii huulia ingej hereglej bgaa n l ene shuudee

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    gol n aldarmaa oyuntuuldaa bishee.huuli shuuhiihenii huulia ingej hereglej bgaa n l ene shuudee

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    gol n aldarmaa oyuntuuldaa bishee.huuli shuuhiihenii huulia ingej hereglej bgaa n l ene shuudee

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    gol n aldarmaa oyuntuuldaa bishee.huuli shuuhiihenii huulia ingej hereglej bgaa n l ene shuudee

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    Mongoliin shuuh gj unen marzan yumaa.zgr jiriin olnii tanil bish hun aldaj endsen bol ymarmuuhai tomor nuur haruuldag bileedee.mongotei,nertei,nolootei hunii omno muuhai dalidarch bna da.huuli shuuhiihen iil l alia dalidaraa *****nuud sh de.humuusee buruu zuil hiicheed yl zemgui ongorii gvl nertei y

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    АХИАД АЛДАРМАА ДАРААГЫН ШАТНЫ ШҮҮХЭД ДАВБАЛ ОЮУН ТУУЛЫН ШАРХА ЭДГЭЧИХСЭН БАЙНА ТЭГЭЭД ХҮН ГҮТГЭСЭН ГЭЭД ОЮУН ТУУЛД ДОЛООН ЖИЛ ӨГӨӨД АЛДАРМААД НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭ ГЭЭД 10САЯЫГ ГАРГАЖ ӨГВӨЛ БОЛНО ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ТИЙМ Л БАЙГАА БИЗДЭЭ!!!БИД ТЭР ХҮМҮҮСИЙН МУУГ ҮЗЭХ ГЭСЭНДЭЭ БИШ БУУ МААНЬ ХОЛ ЧАЛЧИЖ Б

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    ШҮҮХЧИД ЯАВ Л ЯАДГЫН ТОД ЖИШЭЭ ЭНЭ БАЯН ХҮН ХҮНЫ ГАРЫГ ТАЙРААД СҮҮЛД НЬ ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨӨД ГОМДОЛГҮЙ ГЭСЭН БИЧИГ АВЛАА БОЛОО

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    Aldarmaa bur anh ylavchaadbhdaa 1 hund 10say tugrug ugsun ter n ylgui salgaj ugnu gsn geed bsan ter mungu n hergee gargasan ym bga bizde.yg l mongolin shuuh munduu.

    1
    Хариулах
  • zochin / 2015 01 сар 30/

    aldarmaa tuul 2r ern yu hen yum be hench bishshdee hoortsiin

    Хариулах
  • zochin / 2015 01 сар 30/

    aldarmaa tuul 2r ern yu hen yum be hench bishshdee hoortsiin

    Хариулах
  • zochin / 2015 01 сар 30/

    aldarmaa tuul 2r ern yu hen yum be hench bishshdee hoortsiin

    Хариулах
  • zochin / 2015 01 сар 30/

    aldarmaa tuul 2r ern yu hen yum be hench bishshdee hoortsiin

    Хариулах
  • zochin / 2015 01 сар 30/

    aldarmaa tuul 2r ern yu hen yum be hench bishshdee hoortsiin

    Хариулах
  • batgerel undrah / 2015 01 сар 30/

    Za za ***ula inged duusaj bga yum bna timvv sain bna

    Хариулах
  • batgerel undrah / 2015 01 сар 30/

    Za za ***ula inged duusaj bga yum bna timvv sain bna

    Хариулах
  • batgerel un / 2015 01 сар 30/

    Za za ***ula inged duusaj bga yum bna timvv sain bna

    Хариулах
  • batgerel undrah / 2015 01 сар 30/

    Za za ***ula inged duusaj bga yum bna timvv sain bna

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 30/

    Za za ***ula inged duusaj bga yum bna timvv sain bna

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 29/

    Zaa nuguu mongol zangaa gargaad irlee dee. Heruuliin alim bitgii tariad bai. Mongolchuudiig hoorondon muudaltsuulj taltsuulj herduuleh yu ni tiim saihan bna uu
    .

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 29/

    Zaa nuguu mongol zangaa gargaad irlee dee. Heruuliin alim bitgii tariad bai. Mongolchuudiig hoorondon muudaltsuulj taltsuulj herduuleh yu ni tiim saihan bna uu
    .

    1
    Хариулах