Онгон биеэ алдартнуудад өгсөн “олны танил - 10” хүн

Бусад ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 29 ・ 2
Олны танил хүмүүсийн хувийн амьдрал папарацциудын сонирхлыг маш их татдаг. Ялангуяа Марио Армандо Лавандейрагийн хувьд уншигчдаа цангаахгүйн тулд цаг наргүй ажиллах нь бий. Тэрбээр оддын амьдралын эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог “Perez Hilton” блогийг үүсгэн байгуулагч, блоггер билээ. Ингээд түүний блогтоо нийтэлсэн саяхны нэгэн сонирхолтой нийтлэлийг толилуулъя.
 
Селена Гомес → Жастин Бибер
Орос гаралтай Герман DJ Антон Заславскийтай хайрын романс үүсгээд байгаа дуучин, жүжигчин Селена Гомес охин биеэ Жастин Биберт өгчээ. Жастин Бибер хэлэхдээ Селена түүнд охин биеэ өгөхдөө огтхон ч дургүйцээгүй төдийгүй дуртай байсан гэнэ.
 
Тейлор Свифт → Жейк Жилленхол
Кантри дуучин Тейлор Свифт охин биеэ Жейк Жилленхолд өгөхөөсөө өмнө Жо Жонас, Тэйлор Лотнер, Жон Мэйер нартай үерхэж байсан билээ. Тэрбээр Жейк Жилленхолтой гурван сар орчим хамт байсан бөгөөд энэ салалт түүнд хамгийн хүнд нь байсан гэдэг.
 
Бейонсе → Жей Зи
Бейонсегийн хайр сэтгэлийн амьдралд ердөө хоёр л эр хүн байжээ. Тэдний нэгтэй нь өсвөр насандаа үерхэж байсан бол нөгөө нь охин биеэ өгсөн хань Жей Зи нь билээ. Тэрбээр 19 настайгаасаа Жей Зитэй үерхэж эхэлсэн бөгөөд хосууд 2008 онд хуримласан юм.
 
Мила Кунис → Маколей Калкин
“That '70s Show” киноныхоо хамтран тоглогч Эштон Кутчертай амьдралаа холбосон жүжигчин Мила Кунис “Гэртээ ганцаараа” киногоороо алдаршсан Маколей Калкинтай 9 жил хамт амьдарчээ. Тэгэхээр түүний охин биеэ зориулсан анхны эрэгтэй нь Маколей Калкин байсан аж.
 
Кристен Стюарт → Майкл Ангарано
Роберт Паттинсонтой учрахаасаа өмнө Кристен Стюарт “Speak” (2004) кинонд хамтран тоглосон, жүжигчин Майкл Ангаранотой 4 жил үерхжээ. Дөрвөн жил гэдэг мэдээж бага хугацаа биш. Роберт Паттинсоноос харамсалтайгаар салсан түүний хувьд энэ бол охин биеэ өгөхөд хангалттай хугацаа билээ.
 
Парис Хилтон → Рэнди Спеллинг
“Beverly Hills, 90210” киногоороо танигдсан АНУ-ын жүжигчин Рэнди Спеллинг Парис Хилтонтой 17 настайдаа үерхэж эхэлжээ. Тухайн үед 15 настай байсан Парис Хилтон охин насаа Рэнди Спеллингт зориулсан байна. Энэ явдлыг хэн хэн нь эргэн дурсах нь ичмээр байж болох юм. Учир нь тэднийг Парис Хилтоны эмээ харчихжээ.
 
Кирстен Данст → Жейк Жилленхол
Тейлор Свифтийн охин биеийг мэдрэхээсээ өмнө Жейк Жилленхол 2002 онд Кирстен Дансттай үерхэж байжээ. Кирстен Данст тухайн үед 19 настай, охин биеэрээ байсан юм. Кирстен Данст анхныхаа шөнийг Жейк Жилленхолтой өнгөрүүлж, хосууд хоёр жил хамт амьдраад салж байсан юм байна.
 
Жессика Альба → Майкл Уэзерли
Холливудын дур булаам жүжигчин Жессика Альба 18 настайдаа өөрөөсөө арванхоёр насаар ахимаг жүжигчин, дуучин, зохиолч Майкл Уэзерлитэй учирчээ. Тэд “Dark Angel” (2000) киноны хамтран тоглогч нар байсан бөгөөд гурван жил хамт амьдарсны эцэст салсан юм. Гэрлэхээр сүй тавьсан байсан ч энэ тухайгаа тэрбээр “Яагаад тэгснээ одоо ч ойлгодоггүй. Би охин биеэрээ байсан, харин тэр надаас 12 насаар ах байсан... Тэгэхээр юу хийхээ мэдэж байсан нь лав...” гэсэн байдаг.
 
Жо Жонас → Эшли Грин
Дуучин, жүжигчин Жо Жонас Тейлор Свифт, жүжигчин Камилла Белль, Деми Ловато, загвар өмсөгч Бланда Эггеншвилер болон Эшли Гринтэй болзож байлаа. Тэрбээр энэ хугацаанд зандан биеэ зөвхөн гэрлэх эмэгтэйдээ л өгнө гэж бат итгэж явсан ч 2010 онд “Бүрэнхий” цувралын жүжигчин Эшли Гринд зориулсан гэнэ.
 
Адриана Лима → Марко Ярич
Бразилийн загвар өмсөгч, “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лима секс бол гэрлэсний дараа л байх учиртай үнэ цэнтэй зүйл гэдгийг “GQ Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Ийм ч учраас онгон биеэ ирээдүйн нөхөртөө л өгнө гэсэн итгэл үнэмшлийнхээ дагуу тэрбээр анхныхаа шөнийг нөхөр Марко Яричтай өнгөрүүлсэн билээ. Харамсалтай нь хосууд таван жил хамт амьдарсны эцэст 2014 оны тавдугаар сард салсан юм. 

Эдгээрээс гадна Ким Кардашян охин биеэ 14 настайдаа “3T” хамтлагийн гишүүн Тито Жо Жексонд өгсөн бол Ванесса Хаженс Зак Эфронтой, Жордин Спаркс Жейсон Дерулотой анхныхаа шөнийг өнгөрүүлсэн байдаг гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: