Та биднийг ганц цагийн дотор л “хөнөөж чадах - 10” зүйл

Бусад ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 29
Үхэх цаг нь болсон бол үхэх л болно. Харин цаг нь ирээгүй бол юунаас ч тэр амьд гарна гэдэг. Тэгэхээр хүний амь гэдэг эгзэг нь таарвал амархан тасарчих эрсдэлтэй хэврэгхэн зүйл билээ. Сониучирхан толилуулж байгаа эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтөн ганцхан цагийн дотор л ертөнцөөс хальдаг ажээ. Чухам юу юунаас болж вэ гэдгийг үргэлжлүүлэн уншаарай.
 
10
Конус хэлбэртэй эмгэн хумс / 60 мин
Конус хэлбэртэй эмгэн хумс нь хатгаж хордуулсан амьтнаа нэг цаг хүртэлх хугацаагаар тарчлаан зооглодог ажээ. Хорыг нь өвчин намдаах эмийн найрлаганд ашигладаг бөгөөд хатгуулсан тохиолдолд нэг цагийн дотор нас бардаг байна.
 
9
Цасны нуранги / 25 мин
Цасны нуранги нь 80 км/ц - 100 км/ц, заримдаа 360 км/ц хурдтайгаар бууж ирдэг. Нурангид өртсөн хүмүүс хамгийн дээд тал нь 25 минут хүртэл тэсч гарах боломжтой бөгөөд амьсгаа нь боогдож нас бардаг байна.
 
8
Осголт / 20 мин
Хүний биеийн дулаан 35ºС хэмээс буурсан тохиолдолд осголтын төлөвт шилждэг. Номхон далайд осолдсон Титаник хөлгийн зорчигчид 20 минутын дараа осгож нас баржээ.
 
7
Инээд / 30 мин
Хүн төрөлхтөн 30 мин тасралтгүй хөхөрч, инээвэл байгалийн жамаараа амьсгал нь боогдож зүрхний шигдээсээр нас бардаг байна. Эртний Грекийн нэгэн зураач зурсан зургаа харж элгээ хөштөл инээж байгаад хүчилтөрөгчийн дутагдлаар таалал төгссөн байх ажээ.
 
6
Халуун цэцэг / 30 мин
Энэ цэцгийг үхэлд хүргэх аюултай гэдгийг нь мэдэх хүртлээ нойрсуулагч, мэдээ алдуулагчийн зориулалтаар хэрэглэж байжээ. Халуун цэцэг нь эрхтэн болгоныг гэмтээж улмаар 30 минутын дотор л үхэлд хүргэнэ.
 
5
Стрихнин / 20 мин
Нитроген агуулсан ургамлын гаралтай маш хүчтэй энэ хор нь мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр таталт өгч ердөө 20 минутын дотор л үхэлд хүргэдэг.
 
4
Тетродотоксин / 20 мин
Фугу загасыг болгоомжтой зооглохгүй бол маханд нь агуулагддаг тетродотоксин хорын нөлөөгөөр 20 мин дотор л үхэх эрсдэлтэй байдаг гэнэ. Амьд гарсан хүмүүс бий ч амьдрах хувь тохиовол ихэвчлэн авсандаа сэргэдэг ажээ.
 
3
Толбот мэлхий / 1 мин
Төв ба Өмнөд Америкаар амьдардаг хортой мэлхийний хорыг ан хийхэд түгээмэл ашигладаг. Мэлхийний нэг мг хүрэхгүй хор нь ямар ч амьтныг минут хүрэхгүй хугацаанд хөнөөх чадвартай.
 
2
Тайпан могой / 45 мин
Дэлхийн хамгийн хортой могойн нэг Тайпан могой Австралиас гаралтай. Могойнд хатгуулсан тохиолдолд 45 минутын дотор үхэлд хүргэх бөгөөд хамаг бие мэдээгүй болж, цус нь шүүрдэг.
 
1
Хөлрөлт / 60 мин
XIV зууны үеийн Англи, Европчуудын 60% гаруй нь учир битүүлэг шалтгаанаар хөлсөндөө нэвчих эмгэгээс болж ертөнцийн мөнх бусыг үзүүлж байжээ. Чухам ямар учраас ийм өвчин гарч хэдэн мянган хүний амийг авч одсон нь одоо ч тодорхойгүй байдаг. Энэ явдлыг түүхэнд “Black Death” гэж нэрлэдэг бөгөөд биеийнхээ шингэнийг алдаж хөлөрсөөр байгаад цагийн дотор л нас бардаг байсан гэнэ.
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх