Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 29
Энэ эмэгтэйг хүндэлдэг хүн Монголд үгүй биз ээ. Тэрбээр ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн эмэгтэй жүжигчдийн нэг.
СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт ажиллан уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр хожим нь "Шинэ үе" продакшнд ажиллаж байгаад түр чөлөө аван сайн үйлсийн аян дэлгэрүүлсэн гэдгийг уншигч андахгүй мэдэж байгаа.
Хөөрхөн цоглог жүжигчин бүсгүй маань өөрийн хоёрдахь дэлгэцийн бүтээлээ туурвин олны хүртээл болгосон. ТЮТЮ уран сайхны кино нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн юм. Өмнө нь тэрбээр "Ганц бие бүсгүйчүүд" киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Тун хөдөлмөрч Г.Ундармаа цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг. Найзуудтайгаа санал бодлоо солилцож хааяа даа өөрийнхөө ховор "нандин" зургаа сонирхуулдаг. Өөрийнхөө багадаа аав, ээжтэйгээ авахуулж байсан гэрэл зургаа дэлгэлээ.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.