Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 30
УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр парламент удахгүй Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэж, батлах нөхцөл бүрдэж байна. Засгийн газраас Өрийн удирдлагын тухай хуулийг өнгөрсөн жил өргөн барьсан ч хэлэлцэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Ямартай ч ийнхүү Монгол Улс өр, зээлийг удирдах нэгдсэн бодлоготой болох эхлэл тавигдлаа.
Өнөөгийн нөхцөлд өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 58.3 хувьд хүрсэн гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Гэхдээ зарим судлаачид, УИХ-ын гишүүдийн зүгээс өрийн хэмжээ үүнээс ч их байгаа, Монгол Улс өрийн дарамтанд ороход ойрхон байна гэх зэргээр байр сууриа илэрхийлдэг. Үүний гол шалтгааныг Засгийн газрын төвшинд “Өр” гэж чухам юуг хэлэх вэ гэдгийг нарийн тодорхойлоогүйтэй холбон тайлбарлах нь бий. Чухамдаа удахгүй мэндлэх гэж буй Өрийн удирдлагын хууль нь энэхүү өр гэж чухам юуг хэлэх, энэ ангилалд юуг хамруулах, юуг үл хамруулах , өр, зээлийг юунд зарцуулах, зарцуулалтад ямар хяналт тавьж, хариуцлага тооцох гэх зэрэг цогц харилцааг зохицуулж байгаа юм.
Тийм ч учраас өчигдөр УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийн хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь дэмжиж байлаа. Өрийн хязгаар, өрийн хэмжээ хэд байх нь чухал биш. Харин өрийг юунд зарцуулах вэ гэдэг нь илүү чухал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын өрийг юунд, хэрхэн зарцуулах тухай тодорхой концепц, нэгдсэн бодлого байсангүй. Тийм ч учраас өнөөдөр Чингис бондын мөнгийг Засгийн газар зөв, эсвэл буруу зарцуулсан гэх маргаан өрнөж буй. Тэгвэл шинэ хууль батлагдсанаар цаашдаа иймэрхүү маргаан гарахааргүй болох юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.