"Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цолны найртай

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 30

 

Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Монгол Улсын Гавъяат Жүжигчин" хэмээх эрхэм цол тэмдгээ өнгөрсөн онд гардан авсан билээ. Тэрбээр хамтлагтаа 20-н жилийн турш хөгжимдхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн.

"Хурд" хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар 20-н жилийн ойтойгоо учран золгосон ажээ. 

  Тэгвэл өнөөдөр Д.Отгонбаяр гавъяатныхаа найрыг SEOL ресторанд хийх гэнэ. Уг найранд монголын рок попын үе үеийн төлөөллүүд оролцох юм.

 

      


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх