Хүмүүс занданшуулсан шарилтай ”сэлфи”-дэж эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 01 ・ 1

Хоёр долоо хоногийн өмнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс 200 жилийн настай Занданшуулсан шарил олдсон.

Уг шарилыг түүхийн үнэт олдвор хэмээн судлаачид хэлж буй. Цагдаагийн байгууллагаас уг олдворыг муудаж, эвдрэхээс урьдчилан сэргийлж Шүүх шинжилгээний үндэсний төвд  хадгалуулахаар хүргүүлээд байгаа гэсэн мэдээллийг өгч байсан ч үгүй бололтой.

Учир нь хүмүүс уг шарилтай хайхарамжгүй харьцаж бүр зарим нь хамт "сэлфи"-дэж эхэлсэн байна. Тэгээд авахуулсан зургаа олон нийтийн сүлжээгээр тараажээ. Улаан-Үүдэд байрлах Итгэлт хамбаас урт настай гэх түүхийн үнэт олдвор болох уг шарилыг зохих дүрэм, журмынх нь дагуу хадгалж аялал, жуучлал эсвэл бурханы шашины журмаар ашиглаж болох байтал ийнхүү хүмүүсээр хамаагүй хүргүүлж эхэлсэн нь олон нийтийг бухимдуулж эхэллээ. 

Snapshot_2015-02-02_102259
Т.Энхэлээ
 
http://www.24tsag.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: