Удам дамжсан дууч бүсгүй бага насны дурсамжаа сөхлөө

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 01 ・ 1

Анх урлагт "Шуранхай" хамтлагийн  уртын дуучин хэмээн хөл тавьж олны танил болсон энэ эмэгтэйг Гантөгсийн Эрдэнэчимэг гэдэг. Өдгөө МУГЖ дуучин С.Жавхлангийн гэргий гэдгээр нь хүмүүс андахгүй сайн танина. Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилан дууч хосууд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр хөөрхөн охинтой болж оны өмнөхөн шинэ хүнээ өлгийдөн аван бүл нэмсэн.

Оюутан байхдаа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ харь гүрнийхнийг алмайруулах “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан билээ. Тэрбээр сүүлийн үед цахим хуудсаа идэвхитэй хөтөлж олон түмэнд өөрийн хийж байгаа мэдээллээ түгээх болсон. "Монголоороо" төвөө нээж хүүхэд багачуудад уртын дуу, бий биелэгээ, монгол бичиг зэргийг зааж сургах зорилготой гэсэн. Харин өөрийнхөө амьдралын дүр зургийг тэр бүр нийтлээд байдаггүй. Тэгвэл өөрийнхөө жоохон байх үеийн гэрэл зургийг "1 ойтой Эрдэнэчимэг. Хайртай аав ээж 2 минь цэл залуухан. Аав минь дуулж, ээж минь шанз тоглож бидэн 3 бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож явжээ" хэмээн түүх сөхөн найзууддаа сонирхуулсан юм. 

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 02 сар 04/

    Сайн хань, сайн ээж, сайхан эмэгтэй. Танд аз жаргал ерөөе

    Хариулах