Урлагийн карьертаа цэг тавьсан Мийгаагийн “гэр бүл”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 01

 

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө " Хараацай болон нисээд хайрт ээждээ очихсон" хэмээн дуулж байсан бяцхан хүү хоёр хөөрхөн хүүхдийн аав болжээ. Түүнийг флаш хамтлагийн дуучин Мийгаа гэдгээр нь залуус андахгүй сайн таних биз. 

Тус хамтлаг нь нэгэн үе охид залуусын шүтээн болж хуйлруулж байсан. Харин өдгөө тэрбээр урлагийн карьертаа цэг тавьсан. Заяаныхаа ханиар Б.Хулангоо гэх эмэгтэйтэй Солонгос улсад суралцаж байхдаа танилцаж хамтран амьдарснаар хүүтэй болж анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн юм. Харин оны зааг дээр охинтой болж бүл нэмсэн билээ. Мийгаагийн хадам аав нь НИТХ-ын дарга Б.Баттулга гэдгийг мэдэх биз. Ингээд бүл нэмсэн жаргалтай гэр бүлийн зургийг сонирхуулж байна. 

Д.Ана

 





























Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх