Дугаарын хязгаарлалтыг 3014 жолооч зөрчжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 02

 

Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн баярын өмнөх  амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор  замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн билээ.

Тэгвэл жолооч нар хязгаарлалттай бүсэд 3014 жолооч хөдөлгөөнд оролцох өдрөө оролцож торгуулсан байна.

Энэхүү хязгаарлалт ирэх долоо хоногт мөн хэрэгжих тул тэгшээр төгссөн дугаартай автомашин бямба гараг, сондгойгоор төгссөн бол ням гарагт хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх