Тавантолгойд үндэсний компаниуд, монголчуудыгаа урья

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 03
 

Тавантолгойн ордын төлөөх өрсөлдөөн стра­те­гийн хөрөнгө оруулагчийг шалгаруулснаар дуус­чихгүй бололтой. Өнгөрсөн оны сүү­лээр явагдсан стратегийн хөрөнгө оруулагчийг шал­гаруулах тендерт ялсан консорциумд “Энержи ре­сурс” компани багтсан ч эдүгээ тус компанийн Мон­голын талын хувь эзэмшил хангалттай биш гэсэн шүүмжлэл газар аваад байна.

Зарим хүмүүсийн үзэж байгаагаар “Энержи ре­сурс”-т Монголын талын хувь эзэмшил хангалттай биш гэдэг. Энэ нь ч оргүй биш. 2005 онд байгуулагдсан тус компанийг анх Монголын 14 компани хамтран бай­гуулсан гэж яригддаг ч эдүгээ ямар компани, хэн гэдэг хүн хувь эзэмшдэг нь тодорхойгүй.

Нэг л юм тодорхой байгаа нь энэ компани дахь Монголын талын хувь эзэмшил жилээс жилд буурч байгаа. 2008 онд “MCS” /43 хувь/, “Тэнгэрийн цаг” /29 хувь/, Пет­ровис /14.1 хувь/, Европын сэргээн босголтын банк /5 хувь/, “Шунхлай майнинг” /6.1 ху/ зэрэг зур­гаан аж ахуйн нэгжийн мэдэлд байсан бөгөөд Хон­конгийн хөрөнгийн биржээс 650 сая ам.доллар бос­госноор 20 хувь нь хөрөнгө оруулагчдын мэ­дэлд очсон юм. Энэ 20 хувь нь олон орны, олон ком­пани, хувь хүмүүст өмчлөгдөж байх тусмаа бидэнд ашигтай ч цөөн хөрөнгө оруулагчтай гэсэн мэдээлэл тухайн үед олонтаа гарч байлаа.

Тод­руул­бал, Малайзын Керри групп мөнгөний ихэн­хийг дан­гаараа гаргасан байж болзошгүй гэсэн мэ­дэгд­лийг нэр бүхий улстөрчид хийж байсан юм. Мөн Мон­голын компаниудын хувь эзэмшил хумигдсаар байгаа талаар албаны эх сурвалжууд ярьж байсан. Тухайлбал, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 2011 оны аравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан 14 компаниас MCS, Петровис, Шунх­лай гурав л үлдээд байгаа” гэсэн мэдэгдэл хийж байсан аж.

Энэ мэдэгдлээс хэдхэн сарын дараа “Пет­ровис” компани “Энержи ресурс”-ын 2.5 хувийг Авст­ралийн компанид худалдсан тухай мэдэлэл гар­сан. “Энержи ресурс” жил ирэх бүр л глобал шинж­тэй болж, монголчуудаас хамаарах хамаарал багасч байгаа гэсэн үг л дээ.

“Энержи ресурс”-ын хувь эзэмшил одоо ямар байдгийг мэдэх боломж ч хомс байна. Албан ёсны цахим хуудсанд байх танилцуулгад “Энержи Ресурс компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын зах зээлд танигдсан, үндэсний хэм­жээний томоохон компаниудын хамтын хө­рөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 оны аравдугаар сард тус компани Хонконгийн хөрөнгийн биржид бүрт­гүүлж, Монголын компаниудаас анх удаа олон ул­сын хөрөнгийн зах зээлд амжилттай хөл тавьсан” гэс­нээс өөр мэдэлээл алга.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх