Хууль бусаар 420 кг хас чулууг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 04

 

 

 

01

Сүүлийн үед байгалийн чулууг их хэмжээгээр хилээр нэвтрүүлэхийг завдах болсон хэрэг цөөнгүй гарах болсон. Энэ сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г шалгажээ. 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн байна.

 

 

03

 

Тухайн автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн Хас чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоов.

Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

04
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх