Монголд казино байгуулах цаг нь болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 08

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар нэлээд олон хуулийн төслүүдийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болсон юм. Үүний нэг нь Казиногийн тухай хуулийн төсөл. Аялал жуулчлалын салбарыг бүрэн утгаар нь хөгжүүлэх эндээс орж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын чөлөөт бүсэд хоёр газар казино байгуулах нь зөв гэж үзсэн учраас энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм.

Гэхдээ шалгуурыг нэлээд өндөр тавих бөгөөд дотоодын иргэн 25 нас хүрсэн улсад 20-40 сая төгрөгийн татвар төлсөн байх ёстой гэсэн заалт оруулснаа хууль санаачлагчид мэдэгдэж байгаа. 17 гаруй жилийн өмнө асуудал үүсгэж хууль гаргахыг нь хориглохдоо хүрээд байсан уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн шийдвэр нь Ардын намын гишүүдийн эсэргүүцэлтэй илүү тулгарч байгаа гэж хэлж болно.

17 жилийн өмнө хуулийн төс­лийг санаачилсан гур­ван гишүүн авлигын хэр­гээр дээлээ нөмөрч байсан бол да­раа нь мөн л нэр бүхий гишүүд са­наачилж дэмжлэг авч чадахгүй харин өөрсдөө казино тоглодог нэр зүүгээд өнгөрч байсан юм. Энэ мэтээр яригдах бүртээ асуудал дагуулж байсан хуулийн төсөл дахин УИХ-д орж ирлээ. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын да­раалалд багтсан уг хуулийн төс­лийн талаар УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Гишүүдийн зүгээс өөрийн улсын иргэдээ оруулахгүй, зөвхөн гадны иргэдийг тоглуулах байдлаар чө­­лөөт бүсэд байгуулах ёстой гэ­сэн зарчмын саналыг ч хэлж бай­гаа юм. Гэхдээ зарим нэр бүхий ги­шүүд өөрсдөө хүртэл тоглодог гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Оны өмнөхөн монгол залуу га­даадад покерийн аварга болж чад­сан нь мөрийтэй тоглоом гэ­дэг утгаар биш оюун ухааны спорт гэдэг утгаар хөгжүүлж чад­вал ямар олон хүний амьдралд өөрч­лөлт авч ирэхийг хэлж байна.

Түүнч­­лэн улстөрчид зориуд цаг гар­ган улиралд нэг удаа ч юм уу, бү­тэн жилд хоёр удаа гадагшаа явж казино тоглодог гэдэг нь нууц биш. Гадагшаа урсч байгаа энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үл­дээхэд казино байгуулах асуу­дал том хувь нэмрээ оруулах учир­тай. Тиймээс өмнө нь казино байгуулж үзээгүй улс орны хувьд байгуулах цаг нь болсон уу, татвар, шалгуурыг нь өндөр тавьж, цөөхөн монголчуудаа тог­лоомонд донтохоос сэргийлэх зэ­рэг асуудал ч энэ хуулийн хү­рээнд сөхөгдөх нь тодорхой болж байна.

Хоёр хөршид маань хо­риглодог казиног Монгол Улс чө­лөөт бүсүүддээ байгуулж гадны том бизнесмэнүүдийг тоглуулах гар­цыг нээснээр магад ДНБ-ий та­ван хувийг л бүрдүүлдэг аялал жуулч­лалын салбар 20 хувь хүр­тэл өсөх, мөн орхигдсон гэх то­дот­гол зүүдэг чөлөөт бүс бүрэн ут­гаар нь хөгжих боломж бүрдэх зэ­рэг эерэг талаас нь асуудлыг ха­рах цаг нь болжээ.

Монголд ка­зино байгуулах цаг нь болсон уу гэдэг асуултад улстөрчид ч гэхгүй эдийн засагчид энэ сал­барын талаар гадарладаг хү­мүүс “болсон” гэж хариулж бай­гаа уч­раас хаврын чуулганы хэлэлц­сэн голлох хуулиудын нэг нь Ка­зиногийн тухай хуулийн төсөл болох нь ээ. Хуулийн төслийн эргэн тойронд нэлээдгүй олон асуу­дал хөндөгдөж яригдах нь ч то­­дорхой болж байх шиг. УИХ-ын ги­шүүд энэ хуулийн талаар ямар бо­долтой байгааг тоймлон хүр­гэе.

Д.Дэмбэрэл: Казиногийн хуу­­лийн цаана ярих асуудал бий. Зан суртахууны хувьд яаж тө­лөв­­ших юм. Ёс суртахууны хувьд яаж төлөвших, түүнийг тойр­­­сон бусармаг үйл явдал маш их гардаг. Түүнээс хэрхэн сэр­­­гийлэх вэ гэдгийг ч ярилцах ёс­­той. Монголын ард түмэн тог­лож наадах дуртай ард түмэн. Муу­­­шиг тоглож л байдаг. Үүнийг зо­­­хицуулалтаар шийдэхгүй бол хойч үеэ мөрийтэй тоглоомд оруу­лах вий.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх