Л.Эрдэнэчимэг гишүүний тэнэглэл дуусахгүй нь

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 08 ・ 1
  • 0

10945011_868316303211226_4533916038501769292_nЛ.Эрдэнэчимэг гишүүн Баян-Өлгий аймагт ажиллахдаа ан хийсэн гэнэ. Бүргэдээ туулайн ан хийсэн тухайгаа баримтжуулсан гэрэл зургаа өөрийн fasebook хуудаснаа оруулснаар ээлжит шуугианыг тариад байна.

Түүний зураг улстөрч, төрийн түшээ хүний ёс зүйд нийцэхгү й  хэмээн сошиал ертөнцөөр шүүмжлэл дагуулж байна. Бүргэдээ барьсан анчингийн хамт морь унан гартаа туулайн чихнээс барьсан харгис зургийг харсан иргэд түүнд шүүмжлэлийг хангалттай өглөө.

Өмнө нь benz машин авснаа гайхуулсан, элдэв хууль санаачилдаг, төрийн ордонд мини банзалтай явж эрэгтэй гишүүийдийн анхаарлыг саринуулдаг гэдгээрээ алдаршиж байсан бол бүргэдээр туулайн ан хийдэг болж таарлаа.

Хамгийн сонирхолтой нь энэхүү дуулиан тарьсан үйлдлээ баталгаажуулсан гэрэл зураг, тайлбар, “тэнэглэлийг″өөрийн цахим хуудсаараа тараадаг уламжлалтай. Туулайн ангийн зургаа өөрийн цахим хуудаснаа оруулсан даруй шүүмжлэл өрнөхөд устгасан байна. Гэвч түүний ангийн олз бүхий зураг хэдийнээ тарж амжжээ.

 

www.times.mn

 

2 e Unknown


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: