Монгол хэл бичгийн шалгалтандаа 400 дээш оноо авахгүй бол бусад шалгалтанд орох эрх үүсэхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 09

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон билээ. 

Тэгвэл энэ сарын 09-нөөс Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл орон даяар эхэлж дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл бүртгэх юм. Уг шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа, элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр зохион байгуулагчид бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Тэгвэл энэ жилээс эхлэн Шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болж байгааг онцгойлон хэлсэн юм.

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга А.Ганбат: “Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгч байгаа. Энэ жилээс тус шалгалт нь бусад шалгалтад орох эрхийг үүсгэж байгаа юм. МХБ-ийн шалгалтын бүртгэлийг Б.Ү.Т автоматаар хийх бөгөөд уг урьдчилсан шалгалтыг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулахаар болсон” гэлээ.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын батламж нь хүчинтэй оролцогчдын хувьд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд www.eec.mn сайтаар хандан Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг авч заавал МХБ-ийн шалгалт өгснөөр их, дээд сургуульд элсэн орох боломжтой болох юм. 

 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх