Таксины жолоочийг үерхэдэг хосууд хөнөөжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 09
159fc18a0ef46d4e616eb0d8b1896ecebig
Хосууд хүний аминд хүрсэнээ хүлээгээд байна
Таксины жолоочийг хөнөөсөн хэрэг олныг цочроогоод байна. Хамгийн гол нь гэмт этгээдүүд 1990, 1993 оны залуучууд байсан нь гэмт хэрэг үйлдэгчид улам залуужаад байгааг илтгэж байгаа юм. Тэд багахан маргаанаас болж бусдын аминд хүрч зугтаж байгаад өчигдөр өдөр Улиастайгаас олдлоо.Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхлэхдээ хэн болохыг нь тогтоогоод байсан бөгөөд ар гэрийнхэн, хамаатан саднуудад нь тандалт хийгээд байсан аж. Улмаар сэжигтнүүдийг шуурхай илрүүлэн одоогоор цагдан хорьж, байцаалт авч эхлээд байна. Сэжигтнүүд эхний мэдүүлгээрээ л хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
 
Талийгаачид байсан 28 мянган төгрөгөөр бинзен хийгээд Төв аймагруу хөдөлжээ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэжигтнүүдийг 2 сая төгрөг, гар утсын хамт авч зугтсан гэх мэдээлэл байгаа ч баттай эх сурвалж үүнийг үгүйсгэж байна. Сэжигтнүүдийн хувьд  эрэгтэй, эмэгтэй хүмүүс бөгөөд хоорондоо үерхэдэг хосууд байжээ. Тэд хэрэг гардаг өглөө Нарангийн голоос такси барьж, замдаа хохирогч залуутай муудалцаж, маргалдсан нь ийн хүний аминд хүрэхэд нөлөөлжээ. Улмаар хохирогчийн биед байсан 28 орчим мянган төгрөгийг машиных нь хамт авч яваад, уг мөнгөөр нь бинзен хийж шууд Төв аймагруу хөдөлсөн байжээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Мэс хэрэглэн хүний аминд хүрсэн тэдэнд хэд,  хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх бололтой.  

Ер нь Сар шинэ болох гэж буйтай холбоотой шунахайн сэдлээр хүний бие, амь насанд халдах тохиолдол эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг бусад дүүргээс хүн амаараа илүү. Тиймээс ч гэмт хэргийн гаралт энэ дүүрэгт илүү байдаг гэхэд болно. Үүнийг бататгаж шатахуун түгээх газрыг дээрэмдсэн хийгээд таксины жолоочийн аминд хүрсэн хоёр ч ноцтой хэрэг сүүлийн өдрүүдэд гарлаа.

Дашрамд хэлэхэд, өмнө нь таксины жолооч халдлагад өртсөн хэп хэдэн тохиолдол гарч байсан билээ. Тухайлбал, Өнгөрсөн онд  ЧД-т оршин суух 27 настай эмэгтэй Г-г хувийн автомашинтай таксинд явж байхад Сэлэнгэ аймгийн харьяат 37 настай эрэгтэй Б гар өргөн сууж яваад араас нь боож, ухаан алдуулан 180 мянган төгрөг, “Samsung”, “Нокиа-Х2” гар утаснууд, иргэний үнэмлэх хар цүнхтэй бичиг баримт зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн МУИС-ын урд замаас үл таних хоёр залуу “Хюьндай” маркийн автомашинд суугаад Дарь-Эхийн эцэс хүргүүлэхдээ жолооч 27 настай эрэгтэй М-ийг зодож гэмтээгээд  машиныг нь унан, Цагааны давааны орчимд хаяж, биед нь байсан бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарч байсан юм.

Цаашлаад өнгөрсөн онуудад хувиараа такси үйлчилгээнд явдаг 25 настай Н-ийг үйлчлүүлж байсан залуу нь гурван удаа хутгалсан хэрэг ч гарч байсан төдийгүй эмэгтэй жолоочийг хүчиндээд машиныг нь аваад зугтсан хэрэг ч гарч байсан юм.   Энэ мэт хэрэг зөрчлүүд өмнө нь гарч байсан ба жолооч нарыг шөнө орой ганцаараа явахдаа, хүнээ сайн харж суулгаж, анхаарал болгоомжтой явахыг Цагдаагийн байгууллагаас анхуурллаа.
Д.Ундрах /24tsag.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх