Дэлхийн хамгийн “аюултай” явган зам

Дэлхий ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 10 ・ 1
ОХУ-ын блоггер Виктор Ганин дэлхийн хамгийн аюултай уулын замаар аялаад иржээ. Энэ замыг Эль Каминито дель Рей гэж нэрлэдэг бөгөөд Испаний Эль Чорро хавцалд байдаг. 

Ердөө 1 м өргөн, 3 км урт үргэлжилдэг энэ замыг 1905 онд бүтээн байгуулсан юм. Өдгөө замыг сэргээн засварлаж жуулчдын үзмэр болгохоор ажиллаж байна.
 
Эль Каминитогийн ойролцоо Чорро ба Гайтанехо хүрхрээг холбосон усан цахилгаан станц бий. Станцын барилгын ажлыг дөтчилж, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор явган замыг барьж байжээ.
2000-аад онд явган замаар зорчиж байсан хэд хэдэн хүн амиа алдсан учраас 10 гаруй жил хаалттай байлаа. 
Ингээд 2011 - 2014 онд €9 сая еврогийн төсвөөр сэргээн засварлаж аюулгүй байдлыг нь хангаснаар аялал жуулчлалын салбараа үнэмлэхүй хөрөнгө оруулалт хийнэ хэмээн итгэж байгаа юм.
Явган замын бүтээн байгуулалтын ажил хараахан дуусаагүй байгаа ч ажилчдынх нь нүдийг хариулж байгаад эдгээр сүрдмээр зургуудыг авчээ.
Ингээд уулчдын хамгийн их очдог төдийгүй та бидний амьдралдаа заавал очиж үзэх хэрэгтэй Эль Каминито дель Рей буюу Хаадын жимээр хамтдаа аялцгаая.
Эх сурвалж: www.livejournal.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: