Жеймс Нахтвейгийн дэлхийг цочирдуулсан “хүчирхэг” гэрэл зургууд

Бусад ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 10
1980-аад оноос чөлөөт гэрэл зурагчин, фотожурналистаар ажиллаж байгаа АНУ-ын уран бүтээлч Жеймс Нахтвей (1948 онд төрсөн) нь дайн дажин, үймээн самуун, зөрчил мөргөлдөөн зэрэг нийгмийн нэн тулгамдсан асуудлуудыг хөндсөн 
хүчирхэг гэрэл зургуудаараа дэлхийд танигджээ. 

Тэрбээр Өмнөд Африк, Латин Америк, ОХУ, Ойрхи Дорнод, Зүүн Европын маш олон оронд тулгамдсан улс төр, нийгмийн бодит амьдралыг газар дээрээс нь сурвалжилсан байдаг. 

Өдгөө Нью Йорк хотод амьдардаг тэрбээр 1984 оноос хойш “TIME Magazine” сэтгүүлийн гэрээт фотожурналистаар ажиллаж байгаа бөгөөд үүргээ гүйцэтгэж явахдаа тэсрэх бөмбөг, бууны суманд хэдэнтээ өртсөн ч амьд гарч чадсан хувьтай хүн билээ.
 
Түүний 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж “The Lifetime Achievement Award” - аар шагнаж, нийтэд дэлгэгдэж байгаагүй “хүчирхэг” гэрэл зургуудаар нь үзэсгэлэн гаргажээ. Ингээд та бүхэнд нэгийг тунгааж хоёрыг сэхээрэх ухаарал хайрласан бүтээлээс нь сорчлон хүргэе.
Их өлсгөлөн / Судан (1993 он)
Өмнөд Африкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Нельсон Мандела (1918 - 2013) сонгуульд ялалт байгуулав.
Хутучуудын хоморголон хядалтаас амьд гарсан хүү / Руанда (1994 он)
Руандад болсон хоморголон хядалт / Руанда (1994 он)
Бүсгүйн ах Талибаны халдлагад өртөж нас баржээ / Афганистан (1996 он)
Трамполин дээр тоглож байгаа хүүхдүүд / Өмнөд Африк (1992 он)
ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч / Зимбабве (2000 он)
Палестинчуудын амьдрал / Палестин (2002 он)
“TIME Magazine”-ийн 2003 оны онцлох гэрэл зураг
Их өлсгөлөн / Судан
ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчид / Тайланд
“Чимээгүй алуурчид” нийтлэл / “TIME Magazine” (2006 оны дугаар)
Афганистаны цэргийн аврах ажиллагаа / “TIME Magazine” (2011 оны дугаар)
“The Poppy Poison Heroin” нийтлэл / “TIME Magazine” (2011 оны дугаар)
Худалдааны ихэр цамхаг террорист халдлагад өртөв / Нью Йорк (2001 он)
Ихэр цамхаг нурсны дараа / Нью Йорк (2001 оны есдүгээр сарын 19)
Үндэстэн цэвэрлэх хөдөлгөөн / Босни (1993 он)
Өлсгөлөнгөөр нас барсан хүүгээ өргөж яваа эх / Сомали (1992 он)
Өнчин хүүхдийн асрах газар / Румын (1990 он) 
Энд ирсэн хүүхдүүдийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг учраас бие махбод, сэтгэцийн хувьд эрүүл биш, бас эдгэрэшгүй...
Сирийн “Za’atari Refugee Camp” дүрвэгсдийн хуарангийн хүүхдүүд нормынхоо хүнсийг аваад явж байгаа нь...
Серби Боснийн мөргөлдөөний үеэр нас барсан Серби цэргүүдийг ачааны машинд ачиж фермийн хашаанд буулгаж байна. Цэргүүдийн нэр, хаягийг тогтоосны дараа маргааш өдөр нь ар гэрийнхэнд нь хүргүүлжээ. 
Сүрьеэтэй өвчтөн / Мумбай, Энэтхэг
Иргэдийг олноор нь хоморголон хядахад хэрэглэгдсэн зэвсэг / Руанда (1994 он)
Үхлийн харц / Дэлхий дээр уух ус, идэх хоолгүй хэдэн сая иргэн бий. Тэдгээр хүмүүсээс өдөр бүр хэдэн мянга нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байна.
Суданы эмгэнэл / “TIME Magazine” (2004 оны дугаар)
... Энэ бүх аймшигт явдлыг биеэрээ туулсны учир битгий мартагдаж үгүй болоосой, бас дахин битгий давтагдаасай хэмээн хүсэж байна ... 
                                                                                                                    ~ Жеймс Нахтвей 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх