Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 07
・ 7
АПУ компанийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтэн этгээдийг саатуулаад байгаа.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад уг этгээд Б.Алтанхуягийг хөнөөснөө хүлээсэн байна. Тэрээр Б.Алтанхуягийг биедээ 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явсныг мэдэж, шунахайн сэдлээр Б.Алтанхуягийн амь насанд хүрчээ.
Хэргийг үйлдсэн этгээд БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч байсан юм байна. П-гийн дээрэмдэн авсан архи, дарсыг хамаатных нь айлын гараажаас олсон бөгөөд эд мөрийн баримтаар хураан авчээ. Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Гэмт этгээд дэлгүүрийн эзэн байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн гэмт этгээдийн буруутайг бүрэн нотолсон. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.